УИХ-ын дарга З.Энхболд Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.05.12/ НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Роберто Венесийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд ноён Роберто Венес УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлэв. Тэрээр “Монгол Улс яг 25 жилийн өмнө Хүүхдийн эрхийн тухай конвенцид гарын үсэг зурж, соёрхон баталсан анхны орнуудын нэг болсон. Түүнээс хойш хүүхдийн төлөө үлэмж ахиц дэвшил гаргаж чадсан нь Монгол Улс хүүхдийн эрхийг хангахын төлөө чин хүсэл эрмэлзлэлтэй болохын нотолгоо юм” гэв.

Түүнчлэн Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдэн орсны 25 жилийн ой энэ жил тохиож байгааг дурдаад, НҮБ-ын Хүүхдийн сан цаашид хүн амын ундны усны хангамж, хүүхэд хот, хөдөөгийн хөгжлийн ялгаанаас үл хамааран тэнцвэртэй, ижил эрх эдлэх нөхцөл боломжоор хангах чиглэлд түлхүү анхаарч ажиллах талаар УИХ-ын даргад танилцууллаа.

УИХ-ын дарга З.Энхболд НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчтэй уулзаж байгаадаа баяртай байна гээд НҮБ-ын Хүүхдийн сан манай улсын хөгжлийн зорилтуудыг тууштай дэмжиж, хамтран ажилладагт талархал илэрхийлсэн юм. Тус сангаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд нь Монгол Улсын хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг сайжруулах, хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв.

Мөн тэрээр “Хүүхдийн эрхтэй холбоотой бүх асуудалд Монгол Улсын Их Хурал онцгой анхаарч, нэн тэргүүнд тавьж ирсэн уламжлалтай. Хүүхдийн эрхийн тухай хуулийн төсөл болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан, ойрын хугацаанд хэлэлцэх болно” гэв.

Түүнчлэн хүүхэд хаана амьдарч байгаагаасаа үл хамааран эрхээ тэгш эдлэх бололцоог хангах тал дээр үе үеийн УИХ ажиллаж ирснийг онцлон тэмдэглээд, цаашид хүүхдийн эрхийг хамгаалах асуудал, ялангуяа хөдөө орон нутагт амьдарч буй хүүхдүүдэд эрхээ эдлэх ижил тэгш боломж олгох чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллах сонирхолтой байна гэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958,ти 2015-05-12 08:17:27
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.167
    Мэдэгдсэн Хариулах