​2016 онд бүтээн байгуулалтыг төсвийн хөрөнгөөр хийхгүй
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцжээ.

2016 оны Үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэлд  эдийн засгийн нөхцөл, байдалтайгаа уялдаж байгаа бөгөөд томоохон бүтээн байгуулалтыг төсвийн хөрөнгөөр хийх бололцоог хумьж өгчээ. Тиймээс орж ирж байгаа баримт, бичгүүдэд төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх асуудал тусгагдаагүй гэнэ.
Энэ талаар сангийн сайд хэлэхдээ “Бид цаашид дотоод зах зээлээс өндөр хүүтэй бонд гаргаж, төсвийн орлого бүрдүүлдэг байдлаа зогсооно. Ер нь бол 2016 оны Үндсэн чиглэлийн төслийг боловсруулж байх үед яам, агентлаг, орон нутгаас маш олон санал ирсэн. Гэхдээ бид аль болохоор асуудалд ул суурьтай хандаж, мөрөөдлийн жагсаалт болгохгүй байхын төлөө ажилласан” гэжээ.  Гишүүд ийнхүү асуулт асууж, хариулт авсны дараа Үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлэг өндөрлөж, байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар болсон байна.

Дараа нь Монгол Улсын 2016 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-12 08:17:51
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!