Хугацаа нь дууссан хүнс, хүнсний бүтээгдэхүүн худалдаанд гарч болзошгүйг анхаарууллаа
Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний борлуулалт буурч, худалдааны газруудад үлдэгдэл, нөөц ихээр хуримтлагдаж байгаа. Үүнээс болж чанар, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй, буруу шошголсон, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, хүний эрүүл мэндэд сөргө нөлөө үзүүлэх бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх явдал гарч болзошгүйг мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт, шалгалтын явцад илэрсэн байна.

Дулааны улиралд хадгалалтын онцгой горим, нөхцөл шаардагддаг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг стандарт, технологи, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд хадгалах, тээвэрлэх, худалдан борлуулах явдал нэмэгдэж байгаагаас хоол, хүнсээр дамжин хүн амын дунд хоолны хордлого, хордлогот халдвар тархахаас гадна иргэн таны эрүүл мэнд, амь насанд эрсдэл учирч болзошгүй байгаа юм.

Иймд иргэд, худалдан авагч та бүхэн хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, гадаад байдал өөрчлөгдөж муудсан, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, хадгалалт, тээвэрлэлтийн шаардлага хангаагүй бараа, бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байж, өөрсдийгөө эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж сэрэмжлүүлж байна.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dgfh 2015-05-12 12:07:01
    ali hediin garchaad irged medehgvi abch heregleed baihad MXG yugaa hiigeed ergvvdeed bga yum be udur bolgon shalgaj baildaa ajlaa hiisen shig heegerei
    • хаха 2015-05-12 15:28:35
      Мэргэжлийн хяналт өдөр бүр, лангуу болгоны хажууд зогсоод шалгана гэж байхгүй. Шал утгагүй юм бичих юм
  • 1958.mn 2015-05-12 08:18:15
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!