527 өвчтөн улаанбурхан гэсэн оноштой эмчлүүлж байна

Улаанбурханы дэгдэлт үргэлжилж байна. Сэжигтэй тохиолдол 4631, лабораториор батлагдсан 464, ХӨСҮТ-д 527 өвчтөн улаанбурхан гэсэн оноштой хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 1-2 хоногт бага насны хүүхдийн дуудлага, хэвтэлт арай цөөрөх хандлагатай байна. Их дээд сургуулийн оюутнууд дунд өвчлөл бүртгэгдэж байна. Судалж үзэхэд нийслэлд оюуны 45 байранд 15,000 орчим оюутан амьдардаг юм байна.

Одоогийн байдлаар өвчлөл гарсан байрнуудын 3000 гаруй оюутанг улаанбурханы вакцинаар дархлаажуулаад байгаа бөгөөд вакцинжуулалт үргэлжилж байна. Улсын хэмжээний 6 сартайгаас 5 насны хүүхдийг улаанбурханы нэмэлт дархлаажуулал хийх ажлын бэлтгэл төлөвлөсөний дагуу явагдаж байна.

Бүх аймаг, дүүрэгт уг нэмэлт дархлаажуулалтын бичил төлөвлөлт, зураглал гарч, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетийн эмч мэрэгжилтнүүдийн сургалт зохион байгуулагдаж, вакциныг орон нутагт тээвэрлэн хүргэж, суурин болон явуулын дархлаажуулалтын багууд зохион байгуулагдаж, замын маршрут, ажиллах хүн, унаа машин, бензин шатахууныг тооцон бэлтгэх арга хэмжээ авч байна. Үүний зэрэгцээ олон нийтэд зар мэдээлэл хүргэх, зурагт хуудас, санамж, гарын авлага хүргэх, бүртгэл мэдээлэл, таригдсан хүүхдийн хуруун дээр тэмдэглэгээ хийх мэтээр бэлтгэл ханган ажиллаж байна.


Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-12 08:19:49
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.167
    Мэдэгдсэн Хариулах