Хилийн боомтын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн  байнгын хороо өнөөдөр /2015.05.12/ хуралдаж, хоёр  асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөсөн байв.

Байнгын хорооны дарга О.Баасанхүү хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулан өгсөн мэдээлэлдээ намрын чуулганы завсарлагаанаар иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дагуу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтуудын үйл ажиллагаатай танилцсан. Мөн Хилийн боомтын тухай хуулийн хэрэгжилт, боомтын үйл ажиллагааны талаар хилийн боомтуудад хяналт, үйл ажиллагаа эрхэлдэг төрийн байгууллагуудын санал болон иргэдээс ирүүлсэн өргөдлийг үндэслэн Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын мэдээллийг сонсох нь зүйтэй хэмээн үзсэн болохыг танилцуулав. Ийнхүү Хилийн боомтын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын гишүүн С.Баярцогтын мэдээллийг сонсов.

Хилийн боомтын тухай хууль 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр батлагдан, 2014 оны 04 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Уг хууль батлагдсантай холбогдуулан Засгийн газраас 26 боомтын захиргаадыг харьяалуулан Боомтын нэгдсэн захиргааг байгуулсан. Гэвч улс орны өмнө эдийн засгийн хүндрэл, төсвийн орлогын таслалдал тулгарсан. Иймд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хууль болон Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар Боомтын нэгдсэн захиргаа болон боомтын захиргаад нь үйл ажиллагаа явуулах төсөвгүй болсон юм. Цаашид Хилийн боотмын тухай хуулийн хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах байгууллагын эрх зүйн орчныг оновчтойгоор тодорхойлох шаардлага үүссэн. Түүнчлэн төрийн байгууллагын бүтэц, орон тоог боловсронгуй болгох, зарим агентлаг, ажлын албаг, нэгж, улсын үйлдвэрийн газар, төвийг татан буулгах, нэгтгэх саналыг холбогдох тооцоо, судалгаанд үндэслэн боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхийг үүрэг болгосон зэргийг үндэслэн Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг холбогдох бусад шийдвэрийн төслийн хамт УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байгаа юм байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын гишүүн С.Баярцогтын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, О.Баасанхүү нар асуулт асууж, хариулт авлаа. Боомт дахь хяналт шалгалтын ажлыг Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний байгууллага, Гаалийн байгууллага, Хилийн цэрэг гэсэн 3 байгууллагат давхардуулан хуваарилснаас үүдэн үйл ойлгоцол үүссэн. Энэ асуудлыг бодлогын хүрээнд хэрхэн зохицуулах боломжтой талаар, мөн боловсруулж буй хуулийн төсөлд одоо үүсээд байгаа хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх зохицуулалтыг тусгасан эсэхийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар  тодруулав.

Монгол Улсын сайд, Засгийн газрын гишүүн С.Баярцогт хариулахдаа, Хууль зүйн яамнаас хил дээрх хяналт шалгалтын ажлыг Хил хамгаалах газар гүйцэтгэх нь зүйтэй гэдэг саналыг ЗГХЭГ-т ирүүлсэн байгаа. Харин концепцийн хувьд хуульд Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний байгууллагаар гүйцэтгүүлэхээр тусгасан байгаа учраас үүнээс үүдэн гол зөрчил үүссэн болохыг тайлбарлав. Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Зоригт аас хилийн боомт дахь хяналт шалгалтын ажил суларсан нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц түвшинд хүрсэн гэдэг дүгнэлт хийсэн. Тиймээс энэ чиг үүргийг Хил хамгаалах ерөнхий газарт шилжүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор Хилийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар өргөн барих болно гэлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, О.Содбилэг, Д.Хаянхярваа, С.Ганбаатар, О.Баасанхүү нар саналаа хэлсэн юм.

Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд чиглэл өгөх тогтоолын төсөл батлах эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувийн саналаар дэмжсэн юм.

Хуралдаанаар үргэлжлүүлэн Ажлын хэсэг байгуулах тухай болон Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн. Монголын автокран, тусгай зориулалтын машин эзэмшигчдийн холбоо ТББ-аас Дорнод аймгийн Матад суманд үйл ажиллагаа явуулж байгаа Петро Чайна Дачин Тамсаг компанийн үйл ажиллагаанд Хятадын автомашин, механизмийн түр зөвшөөрлөөр явуулж, Бүтээгдэхүүн хуваах гэрээг зөрчиж байгаа тул шалгаж өгөх хүсэлтийг Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн. Үүний дагуу Газрын тосны тухай хууль болон Бүтээгдэхүүн хуваах гэрээний зарим зүйл, заалтын хэрэгжилтийг хянан судалж, Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 нь дэмжлээ.

Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх явцад иргэдийг хохироосон тухай өргөдлийн дагуу хяналт, шалгалт хийн шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Лүндээжанцан, Болор нарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Хаянхярваа, Зоригт нарыг томилох тогтоолын өөрчлөлтийг батлах эсэхээр санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 88.9 хувь нь дэмжиж, Өргөдлийн байнгын хорооны мягмар гарагийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Aga  2015-05-17 17:26:40
    Hilee manha odoo chamaar zaalgah uu te chamaig dulaan hunjildu hulburch baihad hilchid hiliinhe manaand alhaj ybdag ym dvv min
  • зочин 2015-05-15 03:46:37
    маш зөв шийдвэр байна иргэний харъяат шалганыг авснаас хойш улсын хилээр монгол орны маань бүх үнэт чулуу эрдэс баялаг хилээр хятадруу ямарч хяналт шалгалтгүй.....
  • Zochin 2015-05-15 01:57:07
    Zov shiidver bna
  • zochin 2015-05-14 14:07:03
    butsaad niiluulhen hamgiin T1 shidwer bna daa ted nar yamar togloom yum u odoo urd horsh chine hurtel immigretion boloh gej bna shdee joohon suurtai baildaa
  • иргэн  2015-05-14 11:29:28
    Хэрэггүй дээ байгаа юмыг байгаа чигээр нь балгах нь дээр ХХБ-га яагаад авах гээд улайраад байгаа нь сонин байна Хилээ манаадал явж байвал болоо ХХБ-г ЗХЖШ-д өг...
    • иргэн 2015-05-15 03:49:10
      мөнгөний төлөө улайрсан Монгол Улсаа худалдсан эргүү минь 80 жилийн түүхтэй ХХБ чамайг өдий зэрэгтэй Монгол цустай байлгаж байгаа шүү
  • ЭХ ОРОНЧ 2015-05-14 10:47:14
    ЗӨВ ШИЙДВЭР БАЙНА. ХХБ БАЙГУУЛЛАГА ӨӨРӨӨ 80 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ, ЭНЭ 80 ЖИЛИЙН ХУГАЦААНД ХХБ-ААС ХИЛИЙН ШАЛГАНЫГ САЛГАСАН ТҮҮХ БАЙДАГГҮЙ, ТЭМҮҮЖИНИЙ ХИЙСЭН ГАЙ Л.......
  • баавартай 2015-05-14 02:43:01
    tsagaa olson zuv shiidver bna er ni IRGENII HARYALAL SHILJILT HODOLGOONII ERONKHII GAZAR ODOO HURTEL DEEREE HOL TOLGOIGOO OLOHGUI BAIGAA SDEE
  • zochin 2015-05-13 15:33:48
    Zuv shiidver baina ajliin heseg gargaj saitar sudlah heregtei hiliin tihai huulitaigaa sain niitsuulj garhah ni chuhal hiliin tuhai huulid uurchlult oruulah ni ...
  • saraa 2015-05-13 13:52:21
    bayartsogt baasankhuu 2 oo songuuliin shou hiihee bolio butsaah bsan bol ankhnaasaa yah gej demjsen be . ulsiin hurunguur bitgii toglood bai.
  • иргэн 2015-05-13 10:08:22
    хил хамгаалах өөрсдийн алдсан зөрчил, ажлын хариуцлагагүй байдлаа иргэний харьяатад чихээд үндэсний аюулгүй байдал ярих нь зохимжгүй.
    • irgen 2015-05-13 14:16:59
      HHB boomtig 80 jil awch yawsan tiimees dugnelt hiij chadna.ta boomtin huulig unsh tegwel bugdiig oilgoh bolno.HHB shalgahgui harin ayulgui baidal hangaj bga
  • haliun 2015-05-13 08:46:45
    Oin dr ni butsaah bsiin
  • gaga 2015-05-13 08:40:54
    Jil bolgohgui butsaah bsin
  • naraa 2015-05-13 04:36:01
    ymar zuv shiidver ve erguu mini
  • Immagration 2015-05-13 03:55:46
    Shalgan immagrationd bsan deer uchnuun hurungu zarj iim shiidwer gargachaad butsaah ni utgagui zuil ene agentlag tsag uyee olson zuv chig uuregtei
  • miigaa 2015-05-12 16:11:18
    Estoi zub shiidver gargah gj bgaan baina butsaaj hil hamgaalah baiguullagad uguh ni estoi zub shuu irgenii hariyalal gej baiguullaga heregui baiguullaga shuu
  • 1958.mn 2015-05-12 08:20:18
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.167
    Мэдэгдсэн Хариулах