Улсын онцгой комиссын ээлжит хурал боллоо
Улсын онцгой комисс цагийн байдалтай холбогдуулан энэ оны эхний таван сарын байдлаар Засгийн газрын дөрвөн удаагийн хуралдаанд 10 асуудал хэлэлцүүлсэн байна. Засгийн газар хохирлыг арилгах, сэргээн босгох ажиллагаанд 2,7 тэрбум төгрөг гаргаж, аймаг, орон нутагт хуваарилуулан ажиллаж байгаа юм.

Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх,

-Гал түймрийн эрсдэл өндөртэй аймаг, сумдын нутагт ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, ногоон бүсэд явуулах эргүүл, шалгалт хяналтын ажлыг Онцгой байдлын ерөнхий газартай хамтарч зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд цаг агаарын нөхцөл байдлыг судалж үүлэнд зориудаар нөлөөлж хур бороо оруулах ажлыг зохион байгуулахыг Улсын онцгой комиссын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал, жуулчлалын сайд Д.Оюунхоролд даалгалаа.

Мөн болзошгүй гамшгийн үед ажиллах онцгой байдлын албан хаагчид, машин техникийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулж,  нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах, ой, хээрийн түймэрт дайчлагдан ажилласан албан хаагчдын хувцасны нөхөн хангалт хийх, Засгийн газрын тогтоолоор аймгуудын Онцгой байдлын хэлтсүүд Онцгой байдлын газар болсонтой холбогдуулан гал унтраах гурав, дөрөвдүгээр зэрэглэлийн анги нэмж байгуулах асуудлаар холбогдох яамдын саналыг авч Засгийн газрын хуралдаанд оруулах ажлыг эрчимжүүлэхийг Улсын онцгой комиссын орлогч дарга,Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадралд үүрэг болголоо.

Ой, хээрийн түймрийн эзэн холбогдогчийг тогтоож, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага тооцон, олон нийтэд мэдээлж гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, Тэргүүн комиссар Р.Чингист даалгалаа.

Хүчтэй газар хөдлөлтийн голомтын бүсэд хөрсний хурдатгал хэмжигч 12 станцыг 1,7 тэрбум төгрөгийн өртгөөр Булган, Сэлэнгэ, Дундговь, Төв аймгийн нутагт байгуулжээ. Станцуудын мэдээ дамжуулалт, жил бүрийн тохируулга, хэрэгсэл зэрэг жил бүрийн урсгал зардлыг 2015 оны төсөвт хүргүүлсэн боловч танагджээ.

Иймд Одон орон геофизикийн хүрээлэн Улаанбаатар хот орчимд байгуулсан байнгын ажиглалтын станц болон газар хөдлөлтийн аюулыг амжиж анхааруулах системийн хээрийн станц, мэдээлэл дамжуулах сүлжээг  ажиллуулахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг тус хуралдааны үеэр хүслээ. Энэ болоод Гэмтэл согог, судлалын үндэсний төвд ашиглагдаж буй соронзон үелзүүрт MRI аппаратны баталгаат засварын хөрөнгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-12 08:20:39
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!