Даатгалын компаниуд иргэдтэй гэрээ байгуулалгүйгээр хууль бусаар мөнгө хураадаг байж
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Орон сууцны даатгал”-тай холбоотой асуудлаар шалгалт хийжээ. Шалгалтаар нэр бүхий даатгалын компаниуд хэрэглэгч, оршин суугчдын зөвшөөрөлгүй, тодорхой гэрээгүйгээр орон сууцны даатгал хураан авч байсан зөрчил илэрчээ.
 
Хяналт шалгалтыг 2015 оны 03 дугаар сарын 26-наас эхлүүлсэн байна. Шалгалтыг орон сууц өмчлөгч, хариуцлагын чиглэлээр голлох үйл ажиллагаа явуулдаг “Улаанбаатар хотын даатгал”, “Ард даатгал” болон Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар зэрэг хэд хэдэн байгууллагуудад хийсэн байна.

 

Хамгийн гол нь иргэдээс ямар ч зөвшөөрөл авалгүйгээр даатгалыг авдаг байсныг ШӨХТГ-аас тогтоов

 Даатгалын компаниуд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар/ОСНААГ/-тай гэрээ байгуулан сар бүр гардаг байрны төлбөр дээр 1000-1500 төгрөгийн даатгалыг авдаг байсан байна.

Хамгийн гол нь иргэдээс ямар ч зөвшөөрөл авалгүйгээр энэхүү даатгалыг авдаг байсныг ШӨХТГ-аас тогтоогоод байгаа юм.
 
Гэрээ хийж баталгаажуулалгүй, иргэдийн зөвшөөрөлгүйгээр дээрх даатгалын компаниуд өнгөрөгч хугацаанд нийтдээ 1.4 тэрбум орчим төгрөгийн ашиг олж, тэр хэмжээгээр иргэдэд хохирол учруулаад байгаа юм.
 
Даатгалын компанийн энэхүү үйлдлүүд нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5.1, 6.2, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1.2, 431 дүгээр зүйлийн 431.3, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4, Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох журмуудыг тус тус зөрчсөн гэж ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан мэдэгдлээ.
 
Тиймээс зөрчил гаргасан даатгалын компаниудын ОСНААГ-тай байгуулсан хууль бус гэрээг хүчингүй болгох, зөрчлөө арилгах, хэрэглэгчдэд учруулсан хохирлоо барагдуулах улсын байцаагчийн дүгнэлтийг өгсөн байна. Мөн ОСНААГ-ын удирдлагад хариуцлага тооцуулах, иргэдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулах саналыг дээд шатны байгууллага, албан тушаалтан болох Нийслэлийн Засаг дарга Э.Бат-үүлд хүргүүлсэн байна.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бодь 2015-09-15 03:10:57
    Энэ Бодь даатагал арай дэндүү удаан бас хүнд суртал гаргаж байгаа юм бишүү? Оператортой ярьсаар байгаад одоо хамаатан боллоо. Тэр нөхөн олговорын Зоригтбаатар ч...
  • Zochin 2015-05-18 11:48:33
    Yag unen.Unendee undeslelgui bidentei yamarch geree heltsel hiigeegui baij bairnii mongon deer sar bolgon 1500-togrog bainga avdag sh dee.
  • $$$$ 2015-05-13 03:37:09
    Иргэдээс зөвшөөрлийг нь аваад гэрээгээ байгуулаад хийж байгаа зарим компанийг дунд нь оруулаад бүгд л хууль бус даатгал хийсэн мэт ойлгож болохгүй ээ.
  • ? 2015-05-13 00:12:45
    Орон сууцны ашиглалтын төлбөр дотор янз бүрийн төлбөр шургуулж, эсвэл далд шингээж иргэдээс авах явдал түгээмэл шүү. Мөн СӨХ-ийн төлбөрийн үндэслэлийг шалгах хэ...
  • ЖИЖИГ ГАР ХЭЗЭЭД ЖИЖИГЭЭРЭЭ 2015-05-12 11:26:04
    АЖИЛАА ӨГӨХ БОЛООГҮЙ ЮМ УУ
  • Otgoo 2015-05-12 10:51:48
    Аюурсайхан гуай хотын даргад биш ИТХуралд нь гэвэл дээр байлгүй битгий алив юмыг улс төржүүлж жүжиг ший тогло. Тэр ОСНАА газар гэж нэг ухна байгаа биздээ. Хүнээ...
  • Өргөө СӨХ 2015-05-12 10:51:46
    Энэ даатгалын тухай 2012 онд 1111 төв, ШӨХТГ, СЗХ, Ерөнхий сайдад болон УБ хотын даатгал ХХК-д шат дараалан албан бичиг өгч байсан боловч шийдэлгүй замхруулсан
  • zochin 2015-05-12 10:45:53
    Daatgal sain duriinh baisan tsag ungurchee. Olon daatgal zaaval daatgal bolson bna. Yalanuya tenderiin uniin dungees daatguulahiig shaardah ni arai denduu
  • 1958.mn 2015-05-12 08:21:16
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • man 2015-05-12 08:03:30
    Хийсэн юмыг дахиж хийгээд яахавээ Шатахууны үнийг буулгах цаг нь аль хэдийнэ өнгөрчихөөд байна. Чадах уу? Үгсэн хуйвалдаад байхад мэдээгүй мэт царайлахаа боль...
  • зочин 2015-05-12 07:51:20
    Сайн шалгалт болжээ Орон сууцны конторууд иргэдээс зөвшөөрөлгүйгээр янз бүрийн төлбөр , татварууд аваад байдгийг зогсоох хэрэгтэй