Монгол-Солонгосын хамтарсан далайн тээврийн компани байгуулна
Монгол Улс далайд гарцгүй орны эрхээ эдлэх, их далайд гарах, өөрийн улсын далбааг мандуулсан хөлөг онгоцоор далайн олон улсын худалдаа, тээврийн үйл ажиллагаанд оролцох, далайн нөөц баялгийг ашиглах зорилго тавьж, сүүлийн жилүүдэд тодорхой үр дүнд хүрч байна. Далайн эрх зүйн олон улсын 20 гаруй гэрээ, конвенцид манай улс нэгдэн орж, Далай ашиглах тухай хууль, “Хөлөг онгоц бүртгэх журам”-ыг баталсан нь их далайн баялагаас хувь хүртэх, далайн тээвэр эрхлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм.

Зам тээврийн яамнаас ирүүлсэн саналын дагуу тус яамны харьяа Далайн захиргаа болон Бүгд Найрамдах Солонгос Улсын далайн тээврийн компанийн хөрөнгө оруулалттай  Бүгд Найрамдах Солонгос Улсад бүртгэлтэй далайн тээврийн хамтарсан компани байгуулахыг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү болон Төрийн өмчийн хороонд зөвшөөрлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.   
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-12 08:21:48
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!