Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг баталлаа
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай  хуулийн төслийг эцэслэн  боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эрүүл мэнд, спортын сайд Г. Шийлэгдамбад даалгалаа.

Өнөөдөр улсын 660 гаруй, хувийн хэвшлийн 2000 орчим эмнэлэг хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээ хүргэж байгаа бөгөөд хүн амд ногдох эмнэлгийн болон хэвтэн эмчлүүлэх орны тоогоор дэлхийд дээгүүрт ордог. Эрүүл мэндийн тухай хууль нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжихтэй холбоотой нийтлэг харилцааг зохицуулах суурь хууль хэвээр байх бөгөөд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль нь тусламж, үйлчилгээний шатлал, төрөл, зохион байгуулалт, санхүүжилт, стратегийн болон гүйцэтгэх удирдлага, хүний нөөцийг зохистой бүрдүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна. Хуулийн төсөлд оновчтой тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангасан эмнэлгийн тогтолцоог бүрдүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, эмнэлгийн хагас бие даасан засаглалыг дэмжсэн стратегийн болон гүйцэтгэх удирдлагын бүтэц, зохион байгуулалтын орчинг бүрдүүлж, гүйцэтгэлд суурилсан  санхүүжилтийн тогтолцоог бий болгох асуудлуудыг зохицуулахаар тусгажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.   
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ТОНШУУЛ 2015-11-08 11:39:34
    ЭНЭ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УНШЛАА. НЭР НЬ ГОЁ БОЛОВЧ ДОТОРХ АГУУЛГА НЬ ЭРГЭЭД Л ХУУЧИН СОЦИАЛИСТ ШИНЖТЭЙ БАЙНА. ЭМЧ НАРААР САЙН ХЭЛЭЛЦҮҮЛМЭЭР БАЙНА.
  • 1958.mn 2015-05-12 08:22:13
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!