​​УИХ-ын дэд дарга Цэцэд ханджээ
Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог иргэнийхээ хувьд Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл ирүүлжээ.

Тэрээр мэдээлэлдээ, Улсын Их Хурал 2014 оны долдугаар сарын 1-ний өдрийн 54 дүгээр тогтоолоороо стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болох “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалтыг тус тус зөрчсөн эсэхийг тогтоолгохыг хүсчээ. 

Энэ мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 20-ны өдөр Цэцийн хуралдааны танхимд нээлттэй болох юм байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-12 08:22:30
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!