Шинэ орон сууцны үнийн индекс өсөлттэй гарчээ
Монголбанк болон Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2015 оны 04-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг өнөөдөр олон нийтэд танилцууллаа.  Тус судалгаагаар ОСҮИ 04-р сард 16.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.7 хувь буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -2.0 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -6.9 хувиар буурчээ.

Шинэ орон сууцны үнийн индекс 27.2 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин оны эхэн үеэс 0.3 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1.2 хувиар өссөн байна.

Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 10.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.9 хувиар, оны эхэн үеэс -4.7, өнгөрсөн оны мөн үеэс -11.6 хувиар буурсан үзүүлэлт юм. 
     
                                                                        Нэгдсэн       Шинэ о/с       Хуучин о/с
Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/    16.5%           27.2%          10.7%
Өмнөх сартай харьцуулахад                         -0.7%            0.9%            -1.9 %
Оны эхэнтэй харьцуулахад                            -2.0%            0.3%            -4.7%
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад             -6.9%            1.2%            -11.6%

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 4414 орон сууцны мэдээллийг хамруулсан байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЖААХАН ТЭСЭХ ХЭРЭГТЭЙ 2015-05-13 00:27:29
    БАЙР АВАХ МӨНГӨ БАЙНА ГЭХДЭЭ АВАХГҮЙ. ХӨӨСТЭЙ ҮНЭ НЬ ДАРАГДАГ. ДЭНДҮҮ ШУЛАХ ГЭЭД БХ ЮМ.ОЛОН МААНЬ ОДОО 2 ЖИЛ ХҮЛЭЭХЭД Л ШУДАРГА ЖИНХЭНЭ ҮНЭЭР НЬ АВНА ШҮҮ
  • Иргэн 2015-05-12 11:00:52
    Худал юм гаргах юм.барилгын компанитай яг тулаад уулзвэл байраа хамаагүй хямдруулаад байгаа шүү дээ.Энэ зах зээл эрэлтгүй болчихсон .компанууд нь орлогогүй байн...
  • 1958.mn 2015-05-12 08:22:50
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • kk 2015-05-12 07:41:00
    iim ih unetei bairiig avahguiee