Хот дотор туулах чадвар өндөртэй, шатахуун их зарцуулдаг автомашин хэрэглэхийг хориглолоо
Төрийн өмчит нийт 823 хуулийн этгээдэд 5259 автомашин бүртгэлтэй байна. Үүний 921 нь том оврын жип машин, 162 нь дунд оврын жип машин байгаа юм. 2014 онд автомашины зардалд 59 тэрбум төгрөг гаргасан нь суудлын автомашины ашиглалтад онцгой анхаарал хандуулж холбогдох шийдвэр гэргэн хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.  

Төрийн захиргааны байгууллагуудын суудлын автомашиныг зориулалтаар нь албан тушаалын, албан ажлын, дуудлагын , хөдөө ажлын гэж ангилан тогтоож, “Албан тушаалын болон албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалт”-ыг баталлаа.

Тогтоолын хавсралтын 1-1-д заасан албан тушаалтан хөдөө ажлын зориулалтаар хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж нь 3501-4700 см3 автомашинтай байхыг зөвшөөрч, УИХ-аас байгуулдаг бусад байгууллага, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, яам, Засгийн газрын агентлагуудын хөдөө ажлын зориулалтаар ашиглаж байгаа автомашинуудыг Засгийн газрын Автобаазад төвлөрүүлж, нэгдсэн журмаар гэрээний үндсэн дээр тээврийн үйлчилгээ үзүүлж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод даалгалаа.

Албан тушаалын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан хотын дотор хуанлийн хоногт дунджаар 70 км, албан ажлын хэрэгцээний автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан суудлын автомашиныг хот дотор ажлын хоногт дунджаар 50 км, дуудлагын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж нь 2500 см3-ээс илүүгүй байхаар тогтоож, ажлын хоногт дунджаар 40 км, хөдөө ажлын автомашины зардлыг тухайн албан тушаалтны томилолтын төсөвт оруулан баталж гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо. Суудлын автомашины гүйлтийн лимитийн хэмжээг хэтрүүлсэн шатахууны зардлыг хэрэглэгч байгууллага, албан тушаалтнаар нөхөн төлүүлж байх журам гарган хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод даалгалаа.

Төсвөөс санхүүждэг байгууллага хот доторхи ажил, үйлчилгээнд хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж нь 2500 см3-ээс дээш, туулах чадвар өндөртэй, шатахуун их зарцуулдаг автомашин хэрэглэхийг хориглож, энэ талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарт үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.   
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bataa 2015-05-13 04:45:37
    3000 deedh motortoi mashinii tatvariig 3 dahin nemeh heregtei, mongol shig tom jeep hot doyor unsdsg trneg oron delhii deer bhgui shu dee
  • ХАРАГДААЧ НУУЦ ДАНСТАНГУУДАА 2015-05-13 00:32:13
    ХУДЛАА ХУДЛАА БАС ДАХИН ХУДЛАА
  • 1+ 2015-05-12 15:00:22
    Xuuchirsan mashinaa tegj baigaad zaraad shineer iluu xuchteig avah sanaa. 4 jiliin umnu Gantumur yum dugraad baisan, xudlaa l baisan biz de.
  • fjh 2015-05-12 12:15:11
    zub shvv. bas hubiin unaadanguud hubi hvmvvsiig 3000 deesh hvchin chadaltai mashin hot dotor unahgvi baih zaalt yaraltai gargaj murduh heregtei
  • Үнэн 2015-05-12 10:59:11
    Цаадуул нь Баярцогт өөрөө офшор данстай байж бидний машиныг хураадаг чи хэн бэ гээд үгэнд нь орохгүй дээ. Төрийн нэр хүнд унана гэж. Ард түмэн төрөө хүндлэхгүй
  • 1958.mn 2015-05-12 08:24:46
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • hudlaa 2015-05-12 07:33:47
    hudlaa daa