2015 онд  6357,39 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлнэ
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд 418 671 иргэн 44659,73 га газрыг өмчилж авчээ. 2014 онд 46693 иргэн газар өмчилж авсан нь өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн үзүүлэлт юм.

Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2015 онд улсын хэмжээнд нийт 6357,39 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, 520,88 га газрыг аж ахуйн зориулалтаар тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна.  Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн 2015 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг батлан, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарт үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.   
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-12 08:25:31
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!