Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулна
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах бүрэн эрхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт олголоо.  

Тус сургууль нь нээлттэй, хүртээмжтэй, уян хатан сургалтын хөтөлбөртэй байх бөгөөд хүүхэд бүрийн чадавхид үндэслэн хувь хүний болон мэргэжлийн хувьд өсөх таатай боломжийг бүрдүүлсэн байна. Сургуулийн хөтөлбөр нь Энэтхэгийн дунд боловсролын ерөнхий зөвлөл ба Монгол Улсын сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлагыг хангасан байхаас гадна олон улсын шилдэг туршлагуудыг тусгах юм. БНЭУ-ын Засгийн газрын санхүүжилтээр олон улсын жишигт нийцсэн сургуулийн барилга болон бусад дэд бүтцийг барьж байгуулах бөгөөд Монголын тал тус сургуулийг барих газрыг олгож, газар ашиглуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.   
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-12 08:25:51
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!