Е.Төгстөмөр Дэлхийн шатрын холбооны чансаагаа нэмэгдүүлэв
Унгарын нийслэл Будапешт хотноо сар бүрийн эхний Бямба гаригт уламжлал болон зохиогддог Дэлхийн шатрын холбооны рейтинг тооцох First Saturday  тэмцээн энэ сарын 2-13-ны хооронд болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд манай улсын өсвөрийн шилдэг тамирчин  Азийн аварга, Дэлхийн сурагчдын аварга, Дэлхийн аваргын мөнгөн медальт, “Чингис майнинг” группын тамирчин Е.Төгстөмөр (ELO 1804) FM-A ангилалд амжилттай оролцож, 9 өргөөс хожигдолгүйгээр  7,5 оноогоор нутгийн тамирчин Марта Доминик (ELO 2109)–тэй оноо тэнцэж тэргүүн байрыг хуваан эзэлсэн байна.  Тэмцээний  туршид  Е.Төгстөмөр өөрөөсөө нас болон чансаа өндөртэй  9 тамирчинтай ээлж дараалан тоглож, гол өрсөлдөгч Марта Доминикийг илт илүүрхэн хожсоны гадна (https://hunonchess.com/first-saturday-may-2015-chess-tournament-series-for-gm-im-norms-and-for-standard-elo-rating-points-may-2015/)  өөрийн Дэлхийн шатрын холбооны чансаагаа 214,2 пунктээр нэмэгдүүлж чаджээ.
 

8 дугаар өрөг. Нутгийн хүү Марта Доминик (ELO 2109)-ийг  илт илүүрхэн хожжээ. 


9 дүгээр өрөг. Унгарын ФИДЕ мастер Ксапо Золтан (ELO 2102)-тай тавьсан өрөг шатрын мэргэжилтэн, хорхойтнуудын анхаарлыг татав.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-12 08:26:53
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.167
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-05-12 07:02:23
    үнэхээр сайхан амжилт гаргажээ. Баяр хүргэе. Джлхийн аварга болоорой
    202.131.235.74
    Мэдэгдсэн Хариулах
  • dorjoo 2015-05-12 05:25:43
    Mundag yum aa. delhiin avarga bolooroi. Batiin Nyamaa guainhni udam shuu dee
    183.81.171.135
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин ах нь  2015-05-12 04:51:48
    айхтар золиг юм аа?
    103.11.194.158
    Мэдэгдсэн Хариулах