Тендерт шалгарсан аж ахуйн нэгжээс мөнгө авсан нь илэрчээ

Авлигатай тэмцэх газарт иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.4.6 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн хянан шалгажээ.

Хяналт шалгалтаар Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан болох Н нь тус аймагт зохион байгуулсан тендер сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд гишүүнээр томилогдож ажилласан бөгөөд тендерт шалгарч ажил үүрэг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад хяналт тавих явцдаа нэр бүхий компаниудаас зээл нэрийн дор нийт 6 сая төгрөг, эмчилгээний зардалд тусламж болгон 200 мянган төгрөг авсан нь тогтоогджээ.

Хяналт тавьж ажилладаг аж ахуйн нэгж, байгууллагаас дээрх санхүүгийн эх үүсвэрийг бий болгосон нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг, мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан төлбөр авахтай холбогдсон хязгаарлалтыг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3-т “хувийн ашиг сонирхлын үүднээс хууль бус санал тавих, хүлээж авах зэрэг зөрчил, хууль бус үйлдэл гаргахгүй байх” гэж заасныг тус тус зөрчсөн тул холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэрд Авлигатай тэмцэх газраас албан бичиг хүргүүлжээ.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dfg 2015-05-12 12:28:23
    iim abilgal erdenetiin bvh alban tushaaltanguud abdag. hamaatan sadan ah dvvgeere vgsen hubildaj tendert orj bvh alban tushaaldanguudad eondo nereer mungu abdag...
    112.72.13.53
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-05-12 09:59:02
    Энэ чинь авилгын жараахай я биш бүр нэг шанаган хорхой төдий юм байна шүү дээ. Тул барьдаг нь инээж, шанаган хорхой түүгчид нь торонд оров бололтой.
    202.126.89.199
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-05-12 08:27:11
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.167
    Мэдэгдсэн Хариулах
  • gansuh 2015-05-12 05:36:02
    jaraihaa barijee hehe
    103.23.51.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Дэрдэв 2015-05-12 05:30:26
    Тулыг нь орхиод ЖАРААХАЙН тухай л бичих юм. Энэ улсын царайг дээ. Муу дээр муухай, муухай дээр улцан гэж энэ...
    202.70.45.237
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-05-12 05:03:13
    Монгол орныг аалзны тор шиг бүрхсэн эд дээ.Хэрвээ ямар нэг юм өгөхгүй л бол тендерт шалгарахгүй,тусгай зөвшөөрөл сунгагдахгүй шүү дээ.Төрийн албаа шударга хүнээ...
    103.23.51.2
    Мэдэгдсэн Хариулах