Боомоор хүн өвчилсөн байж болзошгүй сэжигтэй тохиолдол дахин бүртгэгдлээ
2015 оны 05 сарын 8-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд боом өвчний хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж өвчтөн 19 настай ,эрэгтэй, “Э”-нь Дашбалбар сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Дорнод аймгийн Дашбалбар сумын малчин "Э"-ийн эрүүн дор хатиг гарсан, бага зэрэг халуурах шинж тэмдэг 5 сарын 5-ны өдөр илэрсэн байна.

Тэдний хотонд 3 сарын сүүлээр 1 ботго, 4 сард 1 ингэ, 1 ботго, 5 сард 1 гүү үхсэн ба ингэ, гүү хоёрын амруу хар цай цутган өгч 1 ботгыг өвчсөн байна. Улмаар 5-р сарын 7-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын эмнэлэгт хандаж үзлэгээр эрүүний шарх бага зэрэг хавантай, улайж хавдсан, бага зэргийн цусархаг хар тав үүссэн байжээ. Өвчтөнөөс авсан сорьцонд лабораторийн шинжилгээ хийгдэж байна.

Сэрэмжлүүлэг:
•    Голомтот нутгийн малыг дархлаажуулалтад бүрэн хамруулах
•    Шалтгаан тодорхойгүйгээр мал үхсэн тохиолдолд аль ойр байгаа мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдээлэх
•    Үхсэн малд хүрэхгүй байх, шаардлага гарвал хамгаалах хувцас,бээлий өмсөх
•    Малын гаралтай хүсний бүтээгдэхүүнийг гүйцэд боловсруулж хэрэглэх
•    Эрсдэл бүхий хүн амыг боом өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад хамруулах

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-12 08:27:33
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!