Ирэх хичээлийн жилээс 11 бус 12 жилээр суралцаж төгсөнө
Энэ жил улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийг 32 493 хүүхэд төгсч байгаа ажээ. Тэд бол арваннэгдүгээр анги төгсөгчдийн хамгийн сүүлийнх. Үүнээс хойш ерөнхий боловсролын сургууль төгсөгчид 12 жилээр суралцах юм.

Өөрөөр хэлбэл, өмнө нь 2008-2009 оны хичээлийн жилд 12 жилийн тогтолцоонд шилжих бэлтгэл болж, 11 жилийн тогтолцоонд шилжиж байсан. Тухайн жил зургаан настай хүүхдүүд нэгдүгээр ангид анх элсэн орж, тавдугаар ангийн хүүхдүүд долдугаар ангид шууд дэвшин суралцаж, 2009-2010 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд зургадугаар анги гэж байхгүйгээр зохицуулалт хийгдэж байсан.

Тэгвэл энэ жил  тэдгээр дэвшин орж байсан болон хуучин долдугаар ангид байсан хүүхдүүд 11 дүгээр ангиа төгсөж, 11 дүгээр ангийг төгсөж, их сургуульд элсэх сүүлийн сургачид боллоо. Харин ирэх жилээс 12 жилээр төгсөх юм.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.