Чөлөөтийнхөн түр хороо байгуулжээ
Өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөсөн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хуурамч визний  асуудлаас үүдэн бүтэн багаараа оролцож чадаагүй МЧБХ-ныхон дотооддоо бужигнаж эхэлсэн. Ням гарагт эх орондоо ирсэн шигшээ багийн багш, дасгалжуулагч нар хуурамч визний асуудалд холбооны удирдлагуудаа буруутгасан. Тэд МЧБХ-ны удирдлагуудыг тамирчдаа дэмждэггүй, алаг үзэж, дээрэлхэх өнгө аястай байдаг гэдгийг хэлсэн юм.  Цаашид энэ байдлыг халж чөлөөт бөхийн хөгжлийг шинэ шатанд гаргах хэрэгтэй хэмээж  байлаа. 

Тиймээс  Чөлөөт бөхийн хүрээнийхэн, дасгалжуулагчид, холбооны зарим албан тушаалтнууд санал нэгдэн “Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-г шинэчлэн зохион байгуулах түр хороо” байгуулжээ. Тэд маргааш энэ асуудлаар мэдээлэл хийж, холбооны удирдлагууддаа шаардах бичиг хүргүүлэх юм байна. 

Энэ мэдээллийн үеэр МЧБХ-той холбоотой зарим баримтыг дэлгэж, холбооны хэвийн үйл ажиллагаа алдагдаж, тамирчин, дасгалжуулагчдын тэмцээн, уралдаанд оролцох эрх, боломжийг зөрчиж байгаа зэрэг бусад асуудлыг хөндөн мэдээлэх аж. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-12 08:33:06
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • Монгол зочин 2015-05-12 08:11:33
    Зөв шүү. Мэргэжлийн бус, Сумо дарамлах арга, ашиг хонжоо хөөхөөс өөр юмгүй Давгадоржийг хань хамсаатантай нь чөлөөт бөхийн холбооноос үүрд зайлуулах хэрэгтэй.
  • Зочин 2015-05-12 07:29:32
    Сагсуу, мулгуу Давгадорж байгаа газар ажил яаж өөдлөх вэ дээ, Давгадоржийн өмнөөс нүүр улайх юм ...
  • Suren 2015-05-12 05:06:47
    Маш зов шуу.ард тумэн тамирчидаа хэзээд дэмжинэ
  • zotcin 2015-05-12 02:59:30
    zuw shuu demjij bna
  • БАТГҮН 2015-05-12 02:37:09
    ЗӨВ ШҮҮ