Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулах тухай” А/405 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллана. Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дүүргийн түвшинд байгуулж, жил бүрийн 12 дугаар сарын 10-ны дотор зохион байгуулж гүйцэтгэсэн ажлын үр дүнг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд тайлагнаж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
 
 Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын төлөвлөгөөг жил бүрийн нэгдүгээр улиралд батлуулж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ажлын хэсэгт даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-12 08:34:05
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • ЖИРГЭЭ 2015-05-12 02:26:23
    ЗӨВ ШҮҮ