“Крилл үсгийн хөшөө”-ний нээлт боллоо

Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид Болгарын Софи хотноо 2014 онд айлчилсан. Энэ үеэр хамтын ажиллагааны санамж бичигт үзэглэсэн байна. Тус санамж бичгийн хүрээнд Монгол, Болгар улсын соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Монголын ард түмнийг соён гэгээрүүлж, хөгжлийн замд түүчээлсэн крилл үсгийн хөшөөг байгууллах санаачлагыг гаргаж, ИТХ-аар дэмжиж, Хан-Уул дүүргийн ЕБ-ын 118 дугаар сургуулийн урд талбайд сүндэрлүүллээ.

Крилл, Методи-ийн цагаан толгойн үсэг анх Болгар улсаас үүсэлтэй бөгөөд Монголчууд бидний дөрвөн үеийг дэлхийн соёл иргэншилтэй эн зэрэгцэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн гавьяатай бичиг үсэг юм.

Дээрх санаачлагыг дэмжиж хөшөөний хөрөнгө зардлыг гаргахад туслалцаа үзүүлсэн Монгол улсаас Болгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Л.Дүгэржав, Болгар Монголын Найрамдлын нийгэмлэгийн дарга ноён Младен Станев, Эдийн засгийн хөгжлийн үндэсний холбооны зөвлөлийн орлогч дарга Вълчо Друмев, Бүгд Найрамдах Болгар улсаас суугаа Түр хамаарагч ноён Стаматов, Дагин компанийн ерөнхий менежер ноён Йордан Генов, 118-р сургуулийн захиргаа, багш, сурагчид нартаа дүүргийн иргэд талархалтай хандаж байна.

Хөшөөний нээлтэд Болгар улсын Ерөнхийлөгч Плев Нел Иев болон холбогдох албаны хүмүүс оролцсон байна. 

 

Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • h 2015-05-13 10:44:10
    Huts eh bichig chin yatsin
    103.26.194.211
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-05-12 08:35:15
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.167
    Мэдэгдсэн Хариулах
  •  2015-05-12 03:34:33
    orshultsiimuu
    27.123.214.123
    Мэдэгдсэн Хариулах
  •  2015-05-12 03:15:44
    Soliorch hanahgui, mungu vrj hanahgui yumaa.
    112.72.13.139
    Мэдэгдсэн Хариулах