Тамирчдаа хуурамч визний хэрэгт унагасан Дагваа жүжиг тогложээ
“Гүзээ хагаравч тогоон дотроо” гэдэг дээ. Харин манайхны хувьд энэ бол хэзээ ч биелэхгүй уг. Учир нь, ямар нэгэн асуудал үүсмэгц өөрийгөө өмгөөлж, өрөөлийг өөчилж, нэг нэгнийхээ булайг дэлгэж эхэлдэг балай зан монголчуудад л байдаг.
 
Энэ л жамаар манай гурван бөх, нэг дасгалжуулагч Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадаагүй нь араасаа олон асуудал дагууллаа. МЧБХ-ны ерөнхийлөгч, их аварга Д.Дагвадоржийн сур дуулиантайгаар монголчууддаа дуулгасан энэхүү мэдээ сүүлдээ бүр гэмт хэргийн сэдэлтэй болж хувирав. Өөрөөр хэлбэл, Монголын чөлөөт бөхийн холбооны хариуцлагагүй удирдлагуудаас болж манай бөхчүүд хуурамч визний хэрэгт холбогдоход хүрээд байна.
 
Гэхдээ энэ нь хариуцлагагүй үйлдэл байсан уу, эсвэл санаатай байсан уу гэдгийг одоогоор тогтоогоогүй. Тогтоох ч боломж алга.
 
Их аварга Д.Дагвадорж бөхчүүдийг Дубайн хил дээрээс буцахад “Яаралтай нислэгээр Бээжин рүү буцаалаа гэж мэдээлсэн ч үнэндээ Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Баяраа, тамирчин Д.Гомбодорж, Н.Золбоо, Д.Хүдэрбулга нарыг хуурамч визний хэргээр тус улсад саатуулсан байжээ.
 
Тухайн үед тэднийг Бээжинд саатуулагдаад байна гэсэн мэдээлэл ирсэн бөгөөд Чөлөөт бөхийн холбооныхон нэг дасгалжуулагч, гурван тамирчнаа хэрхсэн талаар анхаарахгүй хөсөр хаясан талаар манай сонин мэдээлж байсан. Тэгвэл тэд эх орондоо ирснээр хэрэг явдлын үнэн мөнийг илчилсэн юм. МЧБХ- ны ерөнхийлөгч Д.Дагвадорж цахим хуудаснаа “Катарын Дохад өглөөнөөс хойш тамирчдынхаа   талаар асууж сураглаж, хөөцөлдөж цөхрөнгөө барж байна. Катарын бөхийн холбооноос Монголын баг тамирчид нэрсээ тулгаж өгсөн нэрийн доор Монголын гурван тамирчин, нэг багшийн нэрийг оруулаагүй байна. Тэд бидний өөдөөс хууль ярьж ам таглаж байна. Манайхаас бусад Узбек зэрэг улс байна” хэмээн бичиж байв.
 
Тэгвэл дээрх тамирчид болоод тэмцээнд тамирч­дынхаа өмнөөс барилдсан багш дасгалжуулагчид байдал огт өөр хэмээн баталж байна. Тодруулбал, Монгол Улсын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаяр “Ний нуугүй хэлэхэд эрэгтэй багтай буюу надтай харьцахдаа хүйтэн хөндий харьцдаг. Бусадтай нь инээж харьцаад надтай “Ална, тална, п...” гэх зэргээр л дууддаг байсан. Үнэхээр хүнд харилцаатай. Асашёорюүг ч хэлж байна. Бусад нөхдийг ч хэлж байна. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Би чамтай гар барихаас сэжиг хүрч байна” гэж хүртэл хэлж л байсан.
Тэмцээн дээр гар барих гээд очиход шүү. Намайг одоо ингэж хэлсэн гээд дайралт их ирнэ гэдгийг мэдэж л байна. Чөлөөт бөхөөр барилдаж, хувь заяагаа холбож, амьдралаа залгуулж яваа хүний хувьд дахиж олон тамирчныг ингэж хохироохыг хармааргүй байна” хэмээсэн.
 
Мөн чөлөөт бөхийн холбооныхон шигшээ багийн эрэгтэй тамирчид, дасгалжуулагчдаа ялгаварлаж үздэг талаар ч дурсаад авна лээ. “Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй” гэдэг дээ. Ц.Цогтбаяр дасгалжуулагчийн дээрх яриа Д.Дагвадоржид таалагдаагүй нь ойлгомжтой. Дубайн хил дээрээс манай тамирчид буцсанаас хойш зогсоо зайгүй өөрийгөө рекламдаад байсан их аварга энэ удаа өөрийгөө өмөөрөх үггүй гацсан бололтой. “Ярьж байг ээ. Ярь ярь, сайн ярь”. “Хуцсан нохой болгон руу чулуу шидээд байвал юу болох бол’’ хэмээн цахим хуудсаараа дамжуулан хариу өгөөдөхөв.
 
Олон нийт ч энэхүү асуудалд таагүй хандаж байгаа бөгөөд хуурамч визний асуудлыг Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагуудын буруу хэмээн үзэж байгаагаа нуусангүй. Мөн Дагваа аварга анхнаасаа сүр дуулиан болгон олонд мэдээлсэн боловч тамирчдыг Дубайд саатуулагдмагц “чимээгүй” болчихсон нь өөрийгөө энэ хэргээс цэвэрхэн авч үлдэх гэж зориуд төлөвлөсөн “жүжиг” гэж хардах хүн ч олон нийтийн дунд цөөнгүй байна. Тиймдээ ч тус холбооны удирдлагуудыг ажлаа чаддаг хүнд нь өгөхийг сануулж буй. Энэ явдал тэмцэл хэрүүл маргаанаар үргэлжилж, удирдлагууд нь суудлаа өгөөд намждаг юм байж гэж бодъё. Гэвч Д.Гомбодорж, Н.Золбоо, Д.Хүдэрбулга нарыг олон тэмцээн хүлээж буй. Харамсалтай нь, тэд ойрын үед хилийн дээс алхах эрхгүй болсон. Тэгэхээр тамирчдын алдсан цаг хугацааг нөхөх аргагүй. Гурван тамирчин хуурамч визний хэргээр “ачигдчихалгүй” үлдвэл дээдийн заяа болоод байгаа үед чөлөөтийнхөн хөнжилдөө хөлөө жийлцэж, бие биен рүүгээ буруугаа чихэцгээж байна. Ямартаа ч энэхүү үйл явдал тэдний удаан хугацаанд “тогоон” дотроо нуусан эвдрэлцлийг олонд илчиллээ. Гэвч дахиад л хариултгүй асуулт. Хэн хариуцлага хүлээх вэ?
 
Нэгэн цагт зодоон цохион, өмч хөрөнгө, хууль бус үйлдлээрээ олныг шуугиулж байсан их аваргад хэн ч халдаж зүрхлээгүй. Бүр эрхтэн дархтан, элгэн саднаараа нийлж, өмгөөлж хамгаалаад өнгөрсөн. Энэ удаа ч омголон догшин, уур уцаартайгаараа алдартай ах дүү аваргуудын өөдөөс “ассан” дасгалжуулагч, тамирчдын хохь болоод үлдэхийг үгүйсгэх аргагүй л юм.
 
Өглөөний сонин
Ц.Баттуяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-05-13 01:14:24
    hunii suuri humuujil gej baidag naad ah duu 2 chini ter taldaa noli yum da
  • Zochin 2015-05-12 13:08:45
    Mongol bukhiin buyan hunddej baina uu daa ednii ger buld?
  • ㅗㅗㅗ 2015-05-12 09:29:26
    baliar hvmvvjilgvi yum bee ene Dogoo zaanii hvvhdvvd. Hiimoritoi ch yum shig vgvi ch yum shig duffffff sanagdav
  • 1958.mn 2015-05-12 08:35:47
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.167
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол зочин 2015-05-12 08:20:18
    Чөлөөт бөхөөр А-ч үгүй, Боловсрол мэдлэг бага, харьцааны соёл дутмаг, Монголын ард түмнийг ил далд уйлж сөхрүүлсэн Давгадоржоос МЧБХ-ны албан тушаалаа аваарай ...
  • Зочин 2015-05-12 07:39:15
    Долгорсүрэнгийн тэнэг хүүхдүүд л ийм тэнэг үйлдэл хийнэ ...
  • зочин 2015-05-12 04:57:16
    тэнэг Дагвадоржид.арга хэмжээ аваад хөөгөөд явуулаач. Мэргэжлийн хүнээр удирдуулаач.
  • Иргэн 2015-05-12 03:40:17
    Дагвадорж Сумъяабазар нарт арга хэмжээ авах хэрэгтэй шүү дээ.Баячуудын ийм л бузар юм хийдэг байхгүй юу.Ард түмэн энэ хоёрыг жигшээх хэрэгтэй
  • .ПБатболд 2015-05-12 03:28:19
    Хуурамч виз юу гэж одоо байхав дээ,нэр ус он сарны зөрөө виз чангатай улсад хуурамч гээл явчихна л даа.Визний бичиг баримт бүрдүүлсэн хариуцлаггүй нэг нөхөр.. ...
  • Баска 2015-05-12 03:20:30
    тамирчдаа харж үздэг хүн хэрэгтэй өөрийгөө рекламддаг хүн хэрэггүй шүү дээ одоо нэг охион эмчилгээний зардалгүй гээд хэцүү байдалтай байна удирдлагийг нь солих ...
  • 111111 2015-05-12 03:11:06
    Яг үнэндээ, хэн нэгэнд захирагдаж зангидагдаж амжилтанд хүрдэг. Бие бие муулаад хол явахгүй ээ... Загинуулж, зодуулж байж тамирчид хатууждаг, амжилт үзүүлнэ...
  • Долгорсүрэн зааныхан хэзээ өөдтэй байола 2015-05-12 02:59:35
    Хуцваа бөхийн нэр барьж аваргаар аагласан бацаануудын толгойг илбэл ёстой нэгийгээ үзэх хэрэгтэй. Дуракуудыг нам болгож дүрэм журам гэж юу байдгийг сайн ойлгуул...
  • 11 2015-05-12 02:58:08
    ах дүү 2 хөлдүү
  • зочин 2015-05-12 02:55:05
    Ер нь энэ залуучуудыг жоохон амжилт гаргав уу үгүй юу яагаа ч үгүй байхад нь дарга гэдэг сэтэр зүүлгэдэгээ боливол таарна. Чөлөөт бөхөөс гадна тэр боксийг хар.
  • Саки 2015-05-12 02:40:58
    Хөлдүү толгойтой8 хөл гөр нь хөгжсөн, ямар ч боловсролгүй хүн аргагүй дээ Дагвадорж гуай
  • irgen 2015-05-12 02:23:10
    huuramch viz daruulsan ni buruu. hen viz daruulah ajillagaag hiiv. ter hun buruutai
  • ji 2015-05-12 02:12:31
    hn tegj taarna daa
  • erkenbek 2015-05-12 02:02:40
    harvaas chadvargui buhchuud bna sh dee bodlogoor butsaasan bhaa ter ni ch deer turiin munguur DOHA uzeh gesen amjaaguidee heruul hiigeed bgaan bna l daa
  • kk 2015-05-12 01:58:33
    Khun chaddag youmaa l khiikh kheregtei shuu dee.