Зарим хувийн цэцэрлэг сургуулиудын багш нарын нийгмийн даатгалыг төлдөггүй байжээ
НМХГ-ын 2015 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн бус өмчийн дунд сургууль, цэцэрлэгүүдэд нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилтийг шалгажээ.
2015 онд хяналт шалгалтад хамрахаар зарласан 50 хувийн дунд сургууль, 90 цэцэрлэг нийт 140 аж ахуйн нэгж байгууллагаас 125 нь хамарчээ.
Шалгалтыг 4.2 кодтой “Ажилтны нийгмийн хамгааллыг шалгах” хяналтын хуудсаар хийж гүйцэтгэхэд нийгмийн даатгалын шимтгэл бүрэн төлдөггүй, багш нарын цалинд нэмэгдэл хөлс олгодоггүй, байгууллагын дотоод журамд багш нарын нийгмийн баталгааг хангах талаар тодорхой асуудал тусгаагүй, хуульд заасан бүрэн бүтцээр ажилладаггүй зэрэг зөрчил илэрчээ.

Шалгалтын хугацаанд даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр хувийн 10 сургууль, цэцэрлэгт 4 сая 209 мянган төгрөгийн 44 заалт бүхий 10 улсын ахлах байцаагчийн акт тогтоож, 13 аж ахуйн нэгж, байгууллагад 2 сая 734 мянга, 5 албан тушаалтанд 250  мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулан, илэрсэн зөрчлүүдийг арилгуулах 106 заалт бүхий 33 улсын ахлах байцаагчийн хугацаатай албан шаардлага өгч ажиллажээ.
Төрийн бус дунд сургууль, цэцэрлэгийн ажиллагсдын цалин хөлс нь тухайн байгууллагын хувьсах зардал, сургалтын төлбөрөөс хамааран харилцан адилгүй байгаа боловч шалгалтад хамарсан байгууллагуудын 65 хувь нь боловсролын салбарт ажиллагсдыг цалингийн сүлжээний үндсэн цалингаар цалинжуулж, Засгийн газрын тогтоолоор батласан нэмэгдлүүдийг олгодоггүй байсан байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • злчин 2015-05-12 04:39:51
    төлөөгүй нь байтугай төлсөн нь нийгмийн даатгалын ач тусыг хүртэхгүй байна. Утгагүй юм хийж байхий
    202.5.205.16
    Мэдэгдсэн Хариулах
  • цалингаа ч тавьж дийлэхгүй байна 2015-05-12 02:13:14
    Эмнэлэг нь үнэтэй тэтгэвэр нь олдохгүй байхад төлж яах юм бэ.
    112.72.13.153
    Мэдэгдсэн Хариулах