
09.00 цаг: НИТХ-ын ээлжит XIX хуралдаанаар хэлэлцэн баталсан “Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаархи хэлэлцүүлэг Хангардь ордонд болно.
10.00 цаг: Уул уурхайн яам, ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
10:00 цаг: Монгол-Болгарын бизнес эрхлэгчдийн форум болно.
11.00 цаг: Экспортод мах, махан бүтээгдэхүүн гаргах чиглэлээр МХЕГ, ХХААЯ, Махны холбоо, бүтээгдэхүүнээ гадагшаа гаргахад бэлтгэж байгаа нэр бүхий аж ахуйн нэгжүүд уулзаж ярилцана.
11.00 цаг: “Тэнхлэг зууч” компани Орон сууцны үнийн индекс Монголбанкны Мэдээллийн төвд зарлана.
11.00 цаг: Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү нар Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд “Монгол-Японы сургалтын эмнэлгийг барьж байгуулах төсөл”, “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэг” төслийг хэрэгжүүлэх тухай хоёр орны Засгийн газар хооронд солилцох Ноот бичиг, Буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурна.
13.00 цаг: Олон улсын сувилагчдын өдрөөр Монголын мянга мянган сувилагчдын төлөөлөл "Сувилагчдын хөдөлмөр эрх" сэдвийн дор чуулах гэж байна.