Д.Дорлигжав сайд Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг сэргээнэ
Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногоос эхэлж бужигнаад эхэллээ. Гэхдээ энэхүү бужигнаан нэг хэсэгтээ зогсохгүйгээр барахгүй зарим нэг газрын чиг үүргийг нь өөрчилж хуучин байсан ганц нэг албыг ч дахин сэргээхээр болсон байна.

Тодруулбал, өнгөрсөн даваа гараг буюу энэ сарын 04-ний өдөр Хууль зүйн дотоод хэргийн сайд Д.Дорлигжав цагдаагийн байгууллагад зарим нэг томилгоог хийсэн. Тухайлбал,Зохион байгуулалттай тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Батсүх, ЦЕГ-ын дэд дарга, ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын хоёрдугаар хэлтсийн дарга, хурандаа Ц.Ням-Очир Дотооп хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан дэд дарга болсон бол Дэмжлэг үзүүлэх асуудал хариуцсан дэд даргаар Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан хурандаа Ж. Буянбатыг томилжээ.

Түүнчлэн Д.Дорлигжав сайд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрыг салгаж, Эрүүгийн цагдаагийн болон Мөрдөн байцаах газрыг буцаан байгуулах төлөвлөгөөтөй байгаа аж. Өөрөөр хэлбэл, Мөрдөх албаны тухай хууль батлагдан гараад ирвэл хууль сахиулах байгууллагуудын үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх алба, тасаг, хэлтсүүдийг нийлүүлж дахин нэг тусгай агентлаг бий болгох тухай яриа гарсан гэсэн үг. Тиймээс л УМБГ, Эрүүгийн цагдаагийн газрыг нэгтгэсэн Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт өөрчлөлт хийх нь тодорхой болж байна гэсэн үг.

Мөн Замын цагдаагийн газрыг тээврийн цагдаагийн газрын бүрэлдэхүүн болгох тухай сураг ч гарсан.
Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт харьяалуулаад байсан ЗЦГ-ыг Нийтийн хэв журам хамгаалах газрын харьяанд байгуулахаар шийдвэрлэж байгаа гэнэ. Ямартай ч хуучин сайд асан Х.Тэмүүжингийн үед Замын цагдаагийн газрыг үндсээр нь татан буулгана гэж яриа гарч байсан боловч энэ удаад найдвартай солихоор болсон байна.

Хэдийгээр Д.Дорлигжав сайд янз бүрийн хууль батлуулж дээрх томилгоог хийсэн ч гэлээ үүний цаана түүний хамгийн том гол хөзөр болох бидний сайн мэдэх Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг буцааж сэргээхээр бэлтгэл ажилдаа оржээ.

Өөрөөр хэлбэл, тус албыг өнгөрсөн онд татан буулгаж чиг үүргийг нь АТГ-т шилжүүлж байсан. Тухайн үед дээрх албыг Прокурор, ЦЕГ-ын хэнд нь өгөх вэ гэж бөөн хэл ам болж байгаад УЕПГ-т харьяалуулж байсан юм. Тэгвэл одоо тус албыг дахин ямар газар нь авах бол гэсэн хүлээлт олны дунд бий болох бололтой.
Харин одоо эргээд энэ албыг сэргээх болсонд зарим нэг хүмүүс ихэд дургуй байгаагаа сайдад илэрхийлж эхлээд байгаа аж.

Хамгийн гол нь уг алба сэргэсэн тохиолдолд хүчний байгууллагын бүхий л хүмүүс хуучих аргаараа энэ газарт харьяалагдан шалгагдах учраас тэд битүүхэндээ ихэд айж сэргээж болохгүй гэсэн үгийг ч зарим нэг хүмүүст дайсан гэсэн.

Энэ албыг эргэж сэргээх сонирхол нь Дорлигжав сайдад байгаа учраас өөрсдийн хүмүүстээ ч энэ талаарх судалгааг сайн хий хэмээн үүрэг өгсөн талаар аль хэдийнэ бор шувуу нисээд эхэлсэн байна. Д.Дорлигжав сайд энэ албыг хүчний байгууллагууд булаацалдаж байх үед хамгийн ил тодоор гашуун бөгөөд үнэн үгийг хэлж байсан ганц хүн гэдгийг хүн бүхэн мэднэ.

Тэрбээр “УЕПГ-ын дэргэдэх мөрдөн байцаах албыг авах гэж тал талаас нь булаалдаж эхэллээ. Цагдаагийн байгууллага дэргэдээ авна гэхээр нөгөө талд нь АТГ булаацалдаад байх юм. Аль аль нь хуулийн төсөл боловсруулаад бариад гүйж байна. Тэдний ийн улайран булаацалдаж байгаагийн цаад учир шүүгч, прокурор, мөрдөн байцаагчдыг шалгадаг эрх мэдлийг авах гэсэн сонирхол байгаа юм” гэж тухайн үед бидэнд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан юм.

Ямартай ч одоо тэрбээр — өөрийн эрх мэдлийн хүрээнд энэ бүхнийг цэгцэлж хуучин хэвэнд нь оруулах тухай яриа аль хэдийнэ гарч зарим нэг хүмүүсийн зүрхэнд шар ус хуруулж эхэллээ.

Юутай ч нэг хэсэгтээ л өөрсдийг нь шалгаж, мөрдөн байцаадаг газар татан буугдаж дураараа дургисан алба хаагчид дээрх шийдвэрийг тийм ч их таатай хүлээж авахгүй гэдгийг ч сайд өөрөө тооцоолсон гэх юм билээ. Уг албыг сэргээснээр АТГ-ын эрх мэдэл багасч бүхий л үйл ажиллагаа Мөрдөн байцаах албанд ирэх учраас АТГ-ын удирдлагууд тийм ч амархан энэ албыг сайдад өгөхгүй гэж гүрийж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, АТГ-ын харьяаллаас гаргаж энэхүү албыг эргэн сэргээх болвол нэр нөлөө бүхий нөхдийн эсэргүүцэлтэй тулгарах нь дамжиггүй. Тиймээс л АТГ тийм ч амархан тавиад туучихгүй нь ойлгомжтой хэмээн хэсэг хүмүүс тооцоолж хуулийн гаргалгаа хүртэл хийж байгаа юм билээ.
 
Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • baagii 2015-07-28 17:28:51
    baiguulsan deeree zuw shiidwer baina
    202.180.220.35
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-05-13 14:21:08
    Зөв шийдвэр болно. АТГ үнэхээр дураараа байгууллага болсон. Энэ алба байгуулагдвал АТГ-ын хийсэн бүх хэргийг шалгуулах хэрэгтэй, хууль бусаар барьсан, хорьсон, ...
    202.70.46.205
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-05-13 06:28:20
    prokuroriin mordon baitsaah gazriig heregtei neg baiguullagad heterhii erh medel toblorood bga
    103.17.109.131
    Мэдэгдсэн Хариулах
  • Дорлигжав зов 2015-05-13 01:06:07
    Тэмуужин мангарын ажлыг засах гэж Дорлигжав сайд хамаг хайран цагаа авч байна.
    202.21.106.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-05-12 07:04:14
    Зөв ажил байна. Даварсан хуулийнхны хандыг нь дарж ард олноо баярлуулаарай Дорлигоо сайдаа.
    202.180.220.35
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-05-12 05:21:01
    Дорлигжавт баяр хүргье Зөв шийдвэрүүд гаргаж байгаад ард түмэн баярлаж байгаа шүү
    112.72.13.29
    Мэдэгдсэн Хариулах
  • eebii 2015-05-12 04:21:22
    zuv saidaa ATG gej uls turchdiin gar hul bolson gazriig nomond ni oruulj ug
    202.179.17.156
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2015-05-12 03:46:31
    Negniihee hiisniig nogooh nurj unagaagad baival hezee shinechlegdej hezee hogjih bolj bna. Tamiin togoonii mgl ulgeree gej.
    122.103.80.133
    Мэдэгдсэн Хариулах
  • demjij bna  2015-05-12 02:33:20
    Sain bna uchir ni oldoxoo bgaad baisan yum ene xuuliinxan gants bolloo ashgyi dee
    150.129.140.75
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол хүн 2015-05-12 02:20:22
    Үндсэн хуулийн цэц дээр уулзъяа.
    203.194.118.31
    Мэдэгдсэн Хариулах
  • Дорлигийн зөв. 2015-05-12 00:57:04
    Угаас АТГ мөрдөн байцаалт явуулах ёсгүй, харин авилгын аштгаан нөхцөлийг судлан бүртгэж, дүн шинжилгээ хийж уг урхагийг арилгах арга хэмжээг санаачлан хэрэгжүүл...
    153.156.40.53
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-05-12 00:52:17
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.167
    Мэдэгдсэн Хариулах