300 сая төгрөгийн өртөгөөр боссон "тамхи татах цэг"-үүд

Тамхины хяналтын тухай хууль батлагдснаар нэг хүндрэл бий болсон. Энэ нь тамхиа хаана татах вэ гэсэн асуудал юм. Ихэнх газруудад тамхи татахыг хориглосон. Мөн татаж байгаад баригдвал тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр торгох арга хэмжээг хүртэл авах тухай хуульд заачихсан атлаа хаана татаж болохыг зааж өгөөгүйд зарим хэсэг хүмүүс бухимдалтай хандах болсон юм. Өөрөөр хэлбэл энэ хуулийг хүний эрхэнд халдаж байна гэж үзэгсэд ч цөөнгүй байсан билээ.

Тэгвэл тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт орж, нийслэл хотод хэд хэдэн газарт “Тамхи татах цэг” гэгчийг байгуулж өгөөд байгаа. Энэ ажил 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхэлж байсан санагдаж байна. Тухайн үед иргэд “тамхи татах цэг”-тэй байхыг дэмжиж, энэхүү үйл ажиллагаанд ам сайтай хандаж байлаа.



Гэтэл өнөөх ам сайтай үйл ажиллагаа нь эхэлсэн цагаасаа өнөөдрийг хүртэл иргэдийн хүртээл болж чадсангүй. Сүржин эхлэлтэй ч өрнөл нь сураггүй гэгчээр “тамхи татах цэг” нь өдийг хүртэл зориулалтын дагуу ажиллахгүй хаалга үүд нь цоожтой байсаар л байгаа юм.

Уг нь “Бөмбөгөр” худалдааны төвийн дэргэдэх автобусны буудал, Бөхийн өргөөний өмнө, Халдвар судлалын үндэсний төвийн автобусны буудал, “Өргөө” кино театрын өмнө гээд нийслэлийн олны хөлийн гэгдэх 20 газар энэхүү “тамхи татах цэг”-ийг байршуулсан. Байршуулснаас хойш 4 сарын хугацаа өнгөрчихөөд байхад холбогдох байгууллага, албан тушаалтнуудаас нь хэрхэн ашиглах, ер нь хэрхэн ашиглаж байгаа талаар ч мэдээ, мэдээлэл алга байна. Гэтэл үүнийг хийж гүйцэтгэхэд багагүй хөрөнгө мөнгө зарцуулсан л байгаа шүү дээ.

Ямар өртөгтэй бүтсэн, хэзээнээс ашиглалтанд орох талаар холбогдох албаныхнаас нь тодруулахад “Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дагуу ирэх долдугаар сараас тамхи татах цэгүүдийг нээхээр болоод байгаа. Энэ дагуу дүүргүүд хаана, ямар байршилд тамхи татах цэг нээхээ судалж эхлээд байгаа юм байна. Зарим дүүргийн хувьд эхнээсээ тамхи татах цэгүүдээ нээгээд эхэлчихсэн. Хамгийн гол нь хүн их явдаг газарт тамхины цэг нээх ёстой гэж үзэж судалж байгаа” гэсэн тайлбарыг өглөө.

Нэг тамхины цэгийн хувьд 14-15 сая төгрөгөөр бүтэж байгаа аж. Одоогоор 20 байршилд ийм шилэн байгууламжийг байршуулсан гэхээр нийслэлээс 300-гаад сая төгрөгийг энэхүү ажилд зарлагадсан гэж тооцож болохоор байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас Нийслэлийн иргэдийн хурлын тогтоолын дагуу санхүүжилтийг нь шийдвэрлэсэн гэв. Харин тухай “тамхи татах цэг” хэрхэн ажиллах, хэрхэн ашиглахыг Улаанбаатар нэгтгэл/ өмнө нь Улаанбаатар бизнес хөгжлийн төв нэртэй байсан/ хариуцан ажиллах юм байна.

Гэвч 3*4-ийн хэмжээтэй ийм шилэн байгууламж 15 сая төгрөгийн өртөгөөр босох болов уу. Мэдээж хамгийн бага үнийн саналаар гүйцэтгэсэн гэх тайлбарыг  албаныхан өгөх нь ойлгомжтой биз. Тэгвэл иргэд одоо “тамхи татах цэг”-ийн тухай ямар сэтгэгдэлтэй явна вэ?

“Өргөө” кино театрын өмнөх “Тамхи татах цэг” жижиглэн худалдаа эрхлэгчдийн бараанд дарагдаж, дэргэдүүр нь өнгөрөх хүнд үзэгдэхээргүй болж. Тиймээс ч энд зогсох залуус хогийн сав бараадан тамхи татаж харагдав. Яагаад тамхи татах цэг байсаар байтал энд тамхи татаж зогсоо талаар тодруулахад “тамхи татах цэг байдаг юм уу. анзаарч харж байгаагүй юм байна. Тэгээд энд хүн орж тамхи татаж болдоггүй юм уу” гэх мэтчилэнгээр өөдөөс асуулт асууж байх жишээтэй.



Харин тамхи татах цэгийг өөрсдийн жижиглэн худалдаагаар халхалсан худалдаачдаас “Хүмүүс энд орж тамхи татах ёстой. Гэвч та нар бараагаараа хаагаад байна. Ингэж ажиллахыг зөвшөөрсөн юм уу” хэмээн асуухад “Энэ чинь ажилладаггүй юм. Байршуулсан өдрөөсөө л цоожтой байгаа. Тэгээд ч хүмүүс ийм битүү юман дотор тамхи татна гэж юу байхав дээ” гэж хариуллаа. Тамхи татаж буй олон ч залуус “битүү орчинд тамхи татахыг хүсэхгүй байна” гэсэн хариултыг өгөв.

Уг нь бусад хүмүүсийг хордуулахгүй нь тулд битүү орчин байх нь зөв. Гэвч хүмүүс тамхиа татахын тулд энэхүү цэгийг сонгож, дотор нь тамхи татах эсэх нь өнөөдрийн байдлаар эргэлзээтэй боллоо. Цаашид гадуур тамхи татвал торгоно ч гэдэг юм уу, хариуцлага, хяналтын тогтолцоо хэрэгжээд эхлэвэл л хүмүүс энд орж тамхи татдаг болж магадгүй. Түүнээс нааш нийслэл дэмий шахуу л 300-гаад сая төгрөг зарлагадсан болж таарах гээд байна. Мөн иргэд тамхийг ихэвчлэн явах замдаа татдаг гэсэн судалгаа байгаа аж. Тэгэхээр иргэдэд тамхи татах цэг бус харин зам дагуух хогийн сав л хэрэгтэй болж таарч байна. 300 сая төгрөгөөр хэчнээн хогийн сав хийж зам дагуу байршуулах байсан бол. 
 

Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Интернэт ажил 2015-05-12 19:37:20
    Өдөр бүр 10-80$ ын давхар орлогтой болох боломж байна. Энэ бол үнэн гэдэгийг би баталж чадна шүү та надруу https://www.facebook.com/neobuxmn?ref=hl энэ page ээр...
  • d 2015-05-12 12:01:51
    bitvv saband orj yaj hen orj tamhi tatah yu malnuud mungu ideh argaa bvr nariin bolgoj bna shalgadag gazar shalgaad ulsiin mungu hereggvi ashigvi zarsan gej sha...
  • baadai 2015-05-12 11:34:10
    Niisleliin Hangarid ordni hoino iim tseg bna. Zaluuchuud gadaa tataj bn. end zoriulaltin bair tavichaj gesen chin bituu uymand bid orohgui gesen sh shu
  • irgen 2015-05-12 04:35:30
    yaj ene bituu savand oroj tamhi tatah ve dee. zever hen neg dargiin business , daanch dee
  • irgen  2015-05-12 04:19:06
    hogiin saw b.had l bolooshd ene sawand hen orj tathaw dee sarawch hogiin saw l hangalttai shd eswel sambar.mongo ideh huuliin daguu bolowson arga yumdaa
  • badam 2015-05-12 03:17:58
    end odoo heden tamhichin ornop
  • irgen 2015-05-12 02:12:12
    mongo ideh bas neg arga biz. ardchilsan nam huuli batlaad durem juram gargaad ulaan tsaim mongo ideh um