ОУХМ Б.Чинзориг өнөөдөр алтан медалийн төлөө хүч үзнэ
Казакстаны Алма-Ата хотноо дэлхийн цэргийн албан хаагчдын аварга шалгаруулах боксын 55 дахь удаагийн тэмцээний финалын тоглолтууд өнөөдөр болно.

Харин өчигдрийн тоглолтод Лондонгийн олимпийн мөнгө, дэлхийн аваргын мөнгө Н.Төгсцогт медалийн өнгөө хувиргахаар Алжирийн Фахем Хаммачитай тоглосон ч ялагдал хүлээжээ. Харин 64 кг-ын жинд ОУХМ Б.Чинзориг Маррокогийн Аблехак Аатакнийтай тулалдаж илт давуу ялсан байна. 

Тэрбээр эхний даваанд 2011 оны дэлхийн аварга, 2013 оны тэмцээний хүрэл медальт Бразилийн шилдэг боксчин Эвертон Лопесийг 2:1-ээр хожсон. Түүний өнөөдрийн өрсөлдөгч нь 2013 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Тунисын тамирчин байгаа аж.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.