Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг эхэлж хэлэлцэх нь зүйтэй гэв
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, бүлгийн удирдлага хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Бүлгийн хуралдаанаар ойрын хугацаанд УИХ-аар хэлэлцүүлэх нэн шаардлагатай байгаа гол, гол хуулиудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Юуны өмнө Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслүүдийг эхэлж хэлэлцүүлэх нь зүйтэй гэдэг дээр гишүүд санал нэгдлээ. Мөн Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гэмт хэргийн тухай хуулийн төсөл, Татварын багц хуулиудын өөрчлөлтүүдийг чуулганд яаралтай оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзэж байна. Түүнчлэн Цагдаагийн албаны тухай хууль, Прокурорын албаны тухай хууль, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль, Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг ярилцаж шийдвэр гаргалаа. Хэлэлцэх шатандаа байгаа 44 хуулийн төслийг яаралтай УИХ-ын чуулганд оруулж хэлэлцүүлж батлан гаргах хэрэгтэй гэдэг дээр гишүүд мөн санал нэгдсэн гэдгийг бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээллээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.