Худалдааны тухай хуулийн төслүүдийг нэгтгэх үүрэг өгөв
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр 14.00 цагт Төрийн ордны “А” танхимд хуралдав.

Хуралдаанаар Худалдааны тухай хуулийн төслүүдийг нэгтгэн боловсруулж, Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах чиглэлээр хуралдсанаас Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Баярсайхан Аж үйлдвэрийн яамны холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, тодруулга тайлбар авч өргөн барьсан хоёр хуулийн төслийг нэгтгэх талаар үүрэг, чиглэл өгөв.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.