Албадан гаргагдсан БНХАУ-ын дөрвөн иргэн хил нэвтрэхийг завдав

Буянт-Ухаа боомтоор 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар-Бишкек-Станбул чиглэлийн ТК-343 дугаар аяллын онгоцоор зорчигч манай улсын иргэн С /эмэгтэй/  өөрийн хүчин төгөлдөр паспортаар улсын хил нэвтэрчээ. Гэвч тэрээр  хуурамч штампны дардас бүхий өөр хүний паспортаар Бүгд Найрамдах Турк Улсын хилээр нэвтрэхийг завдан, баригдаж, 4 дүгээр сарын 25-ны өдөр буцаагдан Монгол Улсын хилээр нэвтрэх гэж байхад нь илрүүлсэн байна. 

Мөн Дорноговь аймгийн Замын-Үүдийн автозамын боомтын орох чиглэлээр 5 дугаар сарын 6-ны өдөр  өнгөрөгч онд манай улсаас албадан гаргагдсан БНХАУ-ын дөрвөн иргэн шинээр авсан паспорт ашиглан хил нэвтрэхийг завджээ. Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч илрүүлсэн байна.

Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-11 08:42:08
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!