1200 орчим оюутан сургуулиа төгсч чадахгүйд хүрчээ
МУИС-ийн төгсөх ангийн зарим оюутан 2011 онд кредит системт шилжихтэй холбогдон үүссэн төлбөрийн үлдэгдлийн асуудлаар гомдол гаргаж, сургуулийнхаа захиргаа болон БШУЯ-ны удирдлагад хандсан билээ. Гэвч тэдний гомдлыг хүлээж аваагүй учир тус сургуулийн төгсөх дамжааны оюутнууд өчигдөр суулт зарлалаа. Тэд сүүлийн нэг сарын хугацаанд дээрх асуудлаар сургуулийнхаа удирдлагуудад хүсэлт гаргаж, шаардлага хүргүүлж, жагсаал цуглаан зохион байгуулж гурван талт уулзалтыг зохион байгуулсан ч ямар ч үр дүнд хүрээгүй талаар мэдээлсэн юм.

2011-2012 оны МУИС-ийн Удирдах зөвлөлөөс оюутнууд судалсан кредитийнхээ хэмжээгээр сургалтын төлбөр төлөх шийдвэр гарчээ. Энэ шийдвэрийн дагуу тухайн үед тус сургуульд ажиллаж байсан удирдлагууд оюутнуудаас нэг сая 40 мянган төгрөгийн төлбөрийг авч хичээл сонголтыг сургалтын албанаас нь хийж байжээ. Гэтэл бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор дээрх оюутнуудаас нэг сая 40 мянган төгрөгийг авах ёсгүй байсан  дутуу кредитийнхээ мөнгийг төл гэсэн шаардлага тавьсан байна.

Зөрүү кредит нь оюутан бүрт харилцан адилгүй байгаа ч дунджаар 30-600 мянган төгрөгийн нэмэлт төлбөрийг гурав хоногийн хугацаанд төлөх шаардлагатай болсон байна. “Энэ бол оюутнуудын буруу биш тус сургуулийн удирдлага, зохион байгуулалтын алдаа учир энэ байдлыг оюутнууд үүрэх ёсгүй. Тиймээс бид энэ төлбөрийг төлөхгүй гэдэг байр сууриндаа хатуу зогсох болно” хэмээн тус сургуулийн төгсөх дамжааны оюутан М.Мөнхсайхан хэлсэн юм. Харин энэ талаар тус сургуулийн захирал А.Галтбаяраас тодруулахад “Энэ үүссэн асуудал нь МУИС-д өрнөж буй бүтцийн шинэчлэлтэй ямар ч холбоогүй болохыг мэдэгдье.

Дээд боловсролын бакалаврын зэрэг хүртэхэд оюутан 120-иос доошгүй багц цаг судалсан байна гэж боловсролын хуульд заасан байдаг. Үүний дагуу их, дээд сургуулиуд өөрсдийн хөтөлбөрийн онцлогоос хамааран 126, 130 эсвэл 150 багц цаг гэж янз бүрээр тогтоодог. Зарим оюутны шаардаж байгаагаар төлбөрийн үлдэгдлээ төлөөгүй хэсэг оюутны төлбөрийн үлдэгдлийг хүчингүй болгох нь хууль бус төдийгүй төлбөрөө төлж, үүргээ биелүүлсэн мянга мянган оюутны хувьд шударга бус үйлдэл болно” гэсэн юм.

Энэ сарын 18-нд тус сургуулийн төгсөлтийн баяр болно. Гэтэл өнгөрсөн долоо хоногоос эхлэн дипломын хамгаалалтад орох гэж байгаа төгсөх ангийн оюутнуудыг шалгалтад оруулахгүй гэх дарамт ирсэн гэнэ. МУИС-ийг энэ жил таван мянган оюутан төгсч байгаа ажээ. Гэвч өнөөдрийн байдлаар 1181 оюутан 190 орчим сая төгрөгийн асуудалтай байгаа учир төгсөх боломжгүй болоод байгаа юм байна.

Э.ОРХОН
ЗУУНЫ МЭДЭЭ

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • etseg eh 2014-06-03 13:36:32
    muis-iin tugsuh angiin oyutnii yarij bgaa zuil mash zuv yarij bnalee. muis-iin bagsh nar surgaltiin albaniihan;ter bitgii hel nyagtlanguud ni mash haritsaa muutai.oyutnuudiig yum asuuhaar deerelheed zagnaad bdag yum bnalee.
    202.21.106.102
    Мэдэгдсэн Хариулах
  • etseg eh 2014-06-03 13:36:23
    muis-iin tugsuh angiin oyutnii yarij bgaa zuil mash zuv yarij bnalee. muis-iin bagsh nar surgaltiin albaniihan;ter bitgii hel nyagtlanguud ni mash haritsaa muutai.oyutnuudiig yum asuuhaar deerelheed zagnaad bdag yum bnalee.
    202.21.106.106
    Мэдэгдсэн Хариулах
  • уншигч 2014-06-03 08:09:50
    Их дунд сургуулуудыг төлбөргүй л болгох ёстой. Тэгсэн цагт энэ их мөнгөний шунал бий болох боломжгүй болж, харин ч багш эрдэмтэд нь судалгаа шинжилгээндээ гол анхаарлаа хандуулах боломжтой болно. Бодлого л буруу байна даа. Чанарын талаар одоо яриад ч хэрэ
    109.40.37.125
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2014-06-03 06:31:13
    Ih surguuliud arai denduu shunaltai,Daanch denduu,zugeer heden too nemj bicheed l kreditin mongo zoruu ene ter gj davrahaa bolio boli boli,avligach zahiral bagsh narig shuuhed og
    202.179.10.42
    Мэдэгдсэн Хариулах