Шударга ёс эвслийн бүлэг хуралдав
УИХ дахь МАХН, МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Сонгуулийн нэгдсэн хуулийг хэлэлцээд ирэх зургадугаар сард багтаан тус хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн батлах ёстой гэж үзсэн тухайгаа мэдээллээ. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан эвслийн бүлгээс Монгол Улс бүхлээрээ нэг тойрог, нэр дэвшигчээ нэг хуудсанд багтаан бичээд, сонгогч дэмжиж байгаа нэр дэвшигчийнхээ өмнөх дугаарыг дугуйлснаар намд мөн давхар санал ирдэг байх, ингэхдээ нам бус ард түмэн сонголтоо хийх өргөн боломжийг олгосон байдлаар сонгуулийн хуулийг батлах ёстой гэсэн байр суурь барьж байгаагаа бүлгийн дарга Н.Батцэрэг хэлэв.

Бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл аж. Эдгээр хуулийн төслүүдийг Эрүүгийн хуулийг эхэлж хэлэлцэн баталсны дараа хэлэлцэх шаардлагатай гэсэн шийдэлд хүрчээ.

Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016-2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүд байсан ч Сангийн сайдыг байлцуулж хэлэлцэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хойшлуулжээ. Тиймээс энэ долоо хоногт бүлэг дахин хуралдаж, энэхүү хойшлуулсан асуудлаа хэлэлцэх юм байна.
 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-11 08:43:34
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.181
    Мэдэгдсэн Хариулах