Нисэхийнхэн мэдлэг чадвараараа уралдаж, уянга дуугаар хөглөгдөв
Мөнгөн цагаан хүлгээрээ мөнх хөх тэнгэрийг сумлан дүүлдэг нисэхийнхэн дуу хуураар хөглөгдөж, хөгжөөнт тэмцээнээр хурд, хүч, оюун ухаанаа сорьж нэгэн өдрийг өнгөрөөлөө.

Учир нь, Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээн зохион явуулсан “Нисэхийн онол” тэмцээн өнгөрсөн баасан гарагт МҮЭСТО-нд болсон юм. Тэмцээнд 9 байгууллагыг төлөөлсөн зургаан хүний бүрэлдэхүүнтэй таван баг оролцлоо.

Тодруулбал, Нислэгийн хөдөлгөөн удирдах газрын “We team” баг, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны “ATC” баг, Техник хангалт, навигацийн үйлчилгээний албаны “CNS” баг, Шалгалтын нислэг, зураглалын албаны “Алдартнууд” баг, “Чингис Хаан” ОУНБ-ын “Airport operation” багууд авьяас чадвар, мэдлэг чадвараараа өрсөлдсөн юм.

Авьяас билгээ шалгуулах багийн мэндчилгээний үеэр техник хангалтынхан аялгуут сайхан дуугаар үзэгчдийнхээ сэтгэлийг хөвсөлзүүлж, шалгалтын нислэг, зураглалын албаныхан уран гоё шүлгийн шидээр хамт олноо “илбэдсэн”. Түүнчлэн үзүүлбэрийн үеэр алдаа гаргасан ч нижгэнэтэл алга ташиж, урам хайрлаж буйг харахад үнэхээр нэгнээ гэсэн халуун сэтгэлтэй хамт олон юм гэх сэтгэл төрж байлаа.

Харин “50 саяын уналт” тэмцээний үеэр агаарын зай, нислэгийн хөдөлгөөн, нисэхийн мэдээллийн үйлчилгээ, нислэгийн зураг-нислэгийн журам, навигаци, холбоо, цаг уур, агаарын хөлөг-аэродинамик, нисэх буудлын үйлчилгээ, аэродром зэрэг сэдвийн доорх асуултуудаар мэдлэгээ шалгуулсан юм.

Хадгалж үлдсэн мөнгөний нэг сая тутамд багтаа нэг оноо авч ирэх хариуцлагатай үүрэг хүлээсэн багийн гишүүд энэ үеэр багагүй сандарч байгаа нь ч ажиглагдсан. Гэвч хамт олны итгэл гэдэг даашгүй мэт санагдавч даах сэтгэлтэй нэгнийг дээш өргөөд босгох хүчтэй зүйл юм. Тиймдээ ч өөрөөс нь дутахааргүй сэтгэл түгшиж, алдахад нь уулга алдаж, оноход нь суудлаасаа өндөлзөн баярлах нөхдийнхөө дэмээр сандрал бүхэн нь хормын төдийд хийсэх мэт завхран одно лээ.

Үүний дараа Асуултын тэмцээн, 60 секунд, АХА тэмцээнүүдээр оюун ухаан, мэдлэг чадвараа уралдуулахад багийн гишүүд тун ч туршлагатай, нухацтай болсон харагдав. Үзэгчдийн дунд зохион байгуулсан “АХА” тэмц тэмцээнд НХҮА-ны нислэгийн удирдагч Батзаяа мэдлэгээрээ тэргүүлж, манлайлсан.
Оролцогчдын төдийгүй үзэгчдийн хүсэн хүлээсэн мөч ирж, “Нисэхийн онол” тэмцээний ерөнхий дүн гарахад Нислэгийн хөдөлгөөн удирдах газрын “We team” баг 39,6 оноогоор тэргүүллээ. Харин Техник хангалт, навигацийн үйлчилгээний албаны “CNS” баг, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны “ATC” баг удаах байрыг эзэлсэн юм.

Ийнхүү жихүүн өдрийн жаврыг уясааж, хүмүүний сэтгэлийг дуу хуур, инээд баяслаар мялаасан “Нисэхийн онол” тэмцээний үеэр ИНЕГ-ын орлогч дарга Г.Мөнгөнхуягтай уулзаж, цөөн асуултанд хариулт авлаа.

Г.Мөнгөнхуяг: Агаарын хөлөг хоорондын хэмжих нэгжийг энэ онд питийн системд оруулна

-Монгол Улсад нисэх хүчин үүсэн хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд ямар ямар ажил төлөвлөн хэрэгжүүлж байна вэ?
-1925 онд анхны КО-2 онгоц Монголд бууснаар өнөө үеийн нисэгчдийн агуу том түүхэн замнал эхэлсэн түүхтэй. Тэр цагаас хойш бид 90 жилийн замналыг туулжээ. Түүхэт 90 жилийн ойн баярынхаа хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газраас тусгай комисс томилон, өнгөрсөн оноос тодорхой ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна.

Агаарын навигац, агаарын замын сүлжилт, агаарын хаалга, агаарын зайн зохион байгуулалтын талаар багагүй ажил хийлээ. Тухайлбал, агаарын хөлөг хоорондын зайчлал 90 км байсныг 30 км болгож багасган, олон улсын нисэхийн байгууллагаас тавьсан шаардлага зөвлөмжийн дагуу ажиллаж байна.

Энэхүү шинэчлэлд манай хойд хөрш ОХУ маш таатай хандаж байгаа. Мөн агаарын хөлөг хоорондын хэмжих нэгжийг өмнө нь метрээр хэмжиж байсан бол энэ ондоо багтаагаад витийн системд оруулах зорилт тавьж байна. Энэ талаар Засгийн газрын тогтоол ч гарчихсан байгаа.
Мөн спорт, урлагийн тэмцээн уралдаанууд болон 90 жилийн баярын хүндэтгэлийн тоглолт, гадаадын зочид төлөөлөгчдийг угтан авах үйл ажиллагаа, аваргуудын нэрэмжит хүчит бөхийн барилдааныг энэ сард зохион байгуулна.

-Техник шинэчлэлт болон боловсон хүчний мэдлэг боловсролыг дээшлүүлэх талаар хэр анхаарч байна вэ?

-Техник тоног төхөөрөм­­жийн хувьд Испанийн “Индра” компаниас радиолакаторийг оруулж ирж суурилуулсан. Мөн өнгөрсөн оны сүүлчээр Францаас дахин нэмэлт хоёр радиолакатор суурилуулж, өнгөрсөн онд шалгах нислэг хийсэн. Хүлээн авах ажиллагааг тун удахгүй хийнэ.

Мөн боловсон хүчний мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор гадаад, дотоодод зохион байгуулагдсан мэргэж­­лийн сургалтуудад байнга хамруулдаг. Ялангуяа нис­­лэгийн удирдагчид, инженер техникчид гэх мэт нарийн мэргэжилтнүүдээ аль болох гадаадад сургалтанд хамруулах, дадлагажуулах ажлуудыг цаг тухайд зохион байгуулдаг.

Энэ онд витийн системд шилжихтэй холбоотойгоор нислэгийн удирдагч­­даа вит­­тийн сургалтанд явуулах гэж байна. Мөн шинэ нисэх буудалд орох гэж байгаа болон Ансений хурал болохтой холбогдуулан ойртолтын нислэгийн удирдагч нараа тавдугаар сарын сүүлээр АНУ-д урт хэмжээний сургалтанд хамруулахаар зөвшилцөөд бэлтгэж байна.

-Аливаа салбар цаг үргэлж шинэчлэлт шаардаж байдаг. Тэгвэл нисэхийн салбарт нэн тэргүүнд хийгдэх шаардлагатай шинэчлэлт юу байна вэ?

-Манай салбарт 2012 оноос шинэчлэлт хийгдэж эхэлсэн. Өмнө нь нислэг хөдөлгөөнийг харж удирддаггүй байлаа. Тэгвэл орчин үеийн техник тоног төхөөрөмж суурилуулснаар нисэхийн аюулгүй байдал хангагдаж, Монгол Улсын дээгүүр дамжин өнгөрөх нислэгийн тоо ч тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Цаашид хийгдэх нарийн ажлуудыг төлөвлөгөөний дагуу цаг тухай бүрт хийж хэрэгжүүлнэ.

-Тулгамдсан асуудлуудаа цаг тухайд нь шийдэж чадаж байна гэж ойлгож болох уу?

-Ялангуяа үйлдвэрлэл дээр тулгамдсан асуудлуудаа дор бүрнээ шийдэж байгаа. Энэ жил манай төсөв мөнгө жаахан оройтож ирсэн. Гэвч бид өөрсдийн боломжийн хэмжээнд цаг алдалгүй шийдсээр байгаа.
 
Өглөөний сонин
Ц.Баттуяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958 2015-05-11 08:41:42
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.181
    Мэдэгдсэн Хариулах
  • хүмүүний сэтгэлийг дуу хуур, инээд баясл 2015-05-11 07:39:00
    За онгоцондоо кароакодвоо та нар
    202.131.227.50
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-05-11 07:13:42
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.181
    Мэдэгдсэн Хариулах