Ц.Элбэгдорж, Росен Плевнелиев нар албан ёсны өргөтгөсөн хэлэлцээ хийлээ

Ганцаарчилсан уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев нар албан ёсны өргөтгөсөн хэлэлцээ хийлээ.

Албан ёсны өргөтгөсөн хэлэлцээнд Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас БНБУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга, Болгарын талаас Болгар Улсын Батлан хамгаалахын сайд Н.Ненчев, Парламентын гишүүн, Байгаль орчин, усны хорооны дарга, Болгар-Монголын парламентын найрамдлын бүлгийн гишүүн С.Иванов, Үндэсний Ассамблейн дэд ерөнхийлөгч Д.Главчев нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Хэлэлцээний эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ 2015 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд, энэ ойн жил Болгарын Төрийн тэргүүн Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд энэ удаагийн айлчлал чухал үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Албан ёсны хэлэлцээний үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх шинэ боломж, бололцооны талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо.Боловсрол, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй болон бусад салбарын харилцааг хөгжүүлэх талаар ярилцаж, энэ нь хоёр орны уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой хэмээн үзлээ.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-11 08:55:39
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!