Сэлэнгийн оюутан залуучуудын чуулга уулзалт болов
Төрийн ордонд тавдугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн оюутан, залуучуудын чуулга уулзалт болж, өндөрлөлөө. Чуулга уулзалтад 800 орчим оюутан залуус оролцож, “Сэлэнгийн хөгжил”, “Сэлэнгийн ирээдүй” сэдвээр илтгэл сонсож, мөн Сэлэнгэ аймгийн хөгжил, залуучуудын өмнө тулгамдаж байгаа асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэхүү чуулганд УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь нар оролцов. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат оюутан залуучуудад хандаж үг хэлсэн үгэндээ “Улс орны хөгжлийн түүчээ нь оюутан залуучууд байдаг. Залуучууд нь өөрийнхөө төлөө амьдрах чадвартай, бүтээх чадвартай, өөрийгөө авч явах чадвартай, хамт олонтой болох чадвартай суралцсан байх ёстой. Ирээдүйгээ олж авахын төлөө зүтгэж байгаа залуучууд ч бий, бие хүн болохын төлөө зүтгэж яваа залуучууд ч олон. СтивЖобсын өнөөдрөөрөө амьдар гэдэг үгийг залуус та бүхэнд хандаж хэлэхийг хүсч байна, маргаашийг хойш тавиад. Залуучуудаа дэмжих зорилгоор Аж үйлдвэрийн яам нь Залуучуудын инноваци төслийг боловсруулж байна. Үнэхээрийн сайн шинэ технологи бий болгож, нэвтрүүлж чадах юм бол түүнийг дэмжээд ажиллах юм шүү” гэлээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.