АТГ өөрсдийн зохион бичсэн зохиолоо өгөөд дүгнэлт гаргуулдаг гэнэ үү
АН-ын ҮЗХ-ны гишүүн Л.Гансүх “Нүүрс” хөтөлбөрийг õýðýãæ¿¿ëñíýýñýý болоод багагүй хугацаанд АТГ-т саатуулагдсан билээ. Тодруулбал, Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 3.6 тэрбум төгрөг завшсан хэрэгт түүнийг буруутгасан. Гэвч өнөөдрийг хүртэл эл хэрэг шийдэгдэж, үнэн мөн нь тогтоогдоогүй байгаа юм.

Ямраар ч бодсон 25 мянгаар ченжүүд аваад 200 мянгаар зарж байсан нүүрсийг 27500 төгрөгөөр нэг компани аваад 80 мянгаар иргэдэд хүргэсэн нь сайшаалтай ажил мөнөөс мөн.

Гэхдээ Л.Гансүхыг саатуулан хорьсон нь улс төрийн шалтгаантай, ерөөсөө л Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахын тулд ахлах зөвлөхийг нь нийгэмд муухай харагдуулах улс төрийн шаардлага байсан уу. Энэ асуулт одоо ч хариултаа нэхсээр байгаа. Тэгвэл үүнд тэрээр өөрөө хариулт өгчээ.

Өнөөдөр түүнд  10 жил хүртэл хорих , бүх эд хөрөнгийг маань хураах ял төлөвлөж байгаа бөгөөд энэ хэрэг нь зохиомол хэрэг гэдгийг тэрээр хэлэв.

Л.Гансүх ярилцлага өгөх үеэрээ “Төрийн гурван өндөрлөг үүнийг зохион байгуулсан гэж би хэлэхгүй. Надад баримт алга. Нөхөддөө буруу санаж явмааргүй байна. Харин нам дамжсан улс төрийн бүлэглэл Н.Алтанхуягийг огцруулахын тулд үүний цаана ажилласан гэж би харж байгаа. Энэ бол зохиомол хэрэг. Гансүхийн гээд байгаа зохиомол нүүрсний хэрэг дээр тайлбарлъя л даа. Үндэсний аудитийн газрын шинжээчийг томилсон. Тэгэхдээ АТГ-аас тус газарт албан бичиг хүргүүлээд томилуулчихсан байдаг. Гэтэл Үндэсний аудитийн газар зөвхөн ҮАБЗ-ийн дарга юм уу, УИХ-аас өгсөн зааврын дагуу чанарын баталгаажуулалтын хяналт шалгалтыг зөвхөн төрийн байгууллагад хийдэг газар. Гэтэл АТГ-аас эдний байцаагчийг хувийн компанид гүйцэтгэлийн хяналт шалгалт хийлгүүлж байгаа юм. Тэгэхдээ бүр хувийн компанийн санхүү тайланд хийлгэсэн. Бас “Багануур” компанийн зөвхөн “ Нүүрс” хөтөлбөрт гаргасан ажил дээр тасалж хэсэгчлэн шалгалт оруулсан. Ингэж болохгүй л дээ. Шалгах гэж байгаа бол бүхэл цогцоор нь харах хэрэгтэй. Үүнээс ноцтой нэг зүйл нь юу гэхээр аудит хийсэн Ичинхорлоод АТГ-ын хоёр байцаагч өөрсдийн зохион бичсэн зохиолоо өгөөд дүгнэлт болгоод гаргуулчихаж байгаа юм. Энэ тухай Ичинхорлоо өөрөө манай өмгөөлөгч Баасандоржид хэлсэн байдаг. Тэр дүгнэлтэд бодит байдлыг гуйвуулсан маш олон үг, өгүүлбэр бий. Нөгөө талаар хувийн компанид татварын шалгалт ороогүй байхад татвартай холбоотой дүгнэлт гаргасан. Шалгалт хийхдээ тухайн компанийнхныг байлцуулаагүй. Энэ мэтээр Гансүхийг хэрэгтэн болгохын тулд маш олон хууль зөрчсөн” хэмээн тэрээр ярьжээ. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-05-12 13:27:21
    иргэдэд хямдхан нүүрс өгөх гэснийхээ төлөө хүний эрүүл мэндэд зориулах хөрөнгийг идсэн ЭМЯныТүмэндэмбэрэлээс хүнд ял оноох гээд байгаа манай хууль ч дээээээээээ...
  • хэрэгжүүлснээсээ 2015-05-12 02:50:34
    хэрэгжүүлснээсээ
  • Irgen 2015-05-11 11:53:34
    TUR, TUMNII MUNGU, HURUNGU TUUJ TUUJCHIHAAD "BI HELMEGDEJ BAINA" GEJ HUTSDAG NISEHIN BATMUNH NARIIN IIM HYALARUUDIIN ARISIIG IN BUR SAIN UBCHSUGEI!!!
  • nvvrs ganaa 2015-05-11 11:03:16
    Temvvjin altanhuyg 2 narsand bhad chin gaigui ergej toirod bsan ym bish v nam n zasag barij bna neg ym ganaaga gargad avchih bailgui de gana min
  • зочин 2015-05-11 08:37:04
    мөнгөтэй юм харахаараа юу ажил албан тушаал, хариуцах ажлын чиглэл,өөрт нь хамаатай эсэхийг үл харгалзан дайрдгийн гай уг ньгансүх зөвлөхөө хийхгүйдээ одоо яая ...
  • Hh 2015-05-11 08:22:28
    Harin ashgui oorsdoo shinjeechiinhee dugneltiig gargaagui bnuu?
  • Үнэн 2015-05-11 07:02:20
    Энэ Гансүх гээд нэг муухай юмны зургийг нас барсан хүнийх шиг яасан ч их гаргадаг юм. Өөр гаргах царай дүрс алга уу.
  • t 2015-05-11 06:48:46
    Elbegdorj hubiin ambitsaar ajil ybuulhaa bolioch. Myy tarbaga
  • АТГ хэтрүүлсэн нь хэтрүүлсэн 2015-05-11 06:06:59
    АТГ хэлмэгдүүлдэг нь үнэн, гэхдээ Гансүх ашиг олоогүй гэвэл худлаа, Багануур Гансүхээс болж хохирсон гэвэл бүр үлгэр шиг худлаа. АТГ-шинжээчдийг атгадаг нь үнэн...
  • зочин 2015-05-11 06:02:46
    Хариуцлагаа хүлээх хэрэгтэй дээ, эсвэл энэ бүх шатанд АН-ынханы аймаар хомхой идэж ууж байгаа хэвийн гэж үзээд байна уу,
  • зочин 2015-05-11 05:14:25
    алтанхуягийн золиос нь болчихсон юм биш үү АТГ одоо ичсэн нүүрэндээ ял оноох л байх даа