Чөлөөтийн эмэгтэйчүүд тавдугаар байрт шалгарлаа
Чөлөөт бөхийн Ази тивийн АШТ Катарын нийслэл Доха хотноо болж өндөрлөлөө. Нэлээд дуулиан шуугиантай Катарт очсон манай шигшээ багийнхан ганзага хоосонгүй эх орондоо ирлээ. Эрэгтэйчүүдээс Ази тивийн аварга төрж, гурван хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.

Харин эмэгтэйчүүдээс, 75 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Б.Одончимэг мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр нэгдүгээр тойрогтоо Хятадын Хуан Зхоуг 6:4-өөр, хоёрдугаар тойрог буюу мөнгөн медалийн төлөөх барилдаанд Өмнөд Солонгосын Ён Жу Хваныг 5:3-аар ялаад, аваргын төлөө Японы Хироэ Сүзүкид 1:3-аар дийлджээ.

Эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээний найман алтан медалийг Хятад, Японы бөхчүүд эн тэнцүү хуваан авсан байна. Багийн дүнгээр Япон 74 оноогоор тэргүүлж, БНХАУ 64, Казахстан 61 оноогоор эхний гурван байрт шалгарч, Энэтхэг, Монгол 4-5 дугаар байранд жагсчээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.