Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний үнийг танилцууллаа
Сангийн яамнаас уул уурхайн экспортын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг мэдээллээ. Мэдээлэлд дурдсанаар өнгөрсөн сарын байдлаар нэг тонн цайр 2206.52 ам.доллар, зэс 6027.97 ам.доллар, хар тугалга 1999.35 ам.доллар, цагаан тугалга 15,979.00 ам.доллар, хөнгөн цагаан 1816.81 ам.доллар, молибдени 17,210.00 ам.долларын үнэтэй байгаа бол Монголбанкны албан ханшаар нэг грамм алт 75,971.84 төгрөг, мөнгө 851.19 төгрөгийн ханштай байгаа юм байна. Харин нэг тонн хайлуур жоншны хүдэр 196.88-259.76 ам.доллар, хайлуур жоншны баяжмал 293.81-300.00 ам.долларын үнэтэй байгаа аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.