Засаг дарга нарт зөрчлөө арилгах албан тоот хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Төв, Баян-Өлгий аймгийн Засаг дарга нарт хууль зөрчсөн үйлдлийг арилгах талаар албан тоот хүргүүллээ. 

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу шалгахад Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан тушаалтнууд нь 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Урьхан санаа” ХХК-ийн газрыг мэдээллийн санд оруулахдаа газрын хэмжээ, байрлал өөрчлөгдсөн байхад Борнуур сумын газрын даамлаас баталгаажилт аваагүй, холбогдох хуулийн дагуу захирамж гаргуулаагүй зөрчил тогтоогдов. 

Мөн Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг дарга Х.Ержанат “Од бүргэд” ХХК-д 50 га газар эзэмшүүлэх захирамж гаргаж, 5 жилийн хугацаатай гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуулийн 33.1.2-д “...хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн байна. 

Иймд дээрх зөрчлүүдийг арилгуулж, хууль тогтоомжид заасан холбогдох арга хэмжээг авч, цаашид дахин ийм төрлийн зөрчил гаргуулахгүй байхад анхаарч ажиллахыг Төв аймгийн Засаг дарга Т.Баярбат, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен нарт мэдэгдсэн байна. 

Ами
Olloo.mn 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол хүн 2015-05-11 03:40:39
    Манайхаан албан тоот биш албан бичиг. АТГ-хан маань төрийн албан бичиг хөтлөлтийн нэр томъёог буруугаар хэрэглэчихээд бусдад зааж зааварлах нь гутамшиг шүү
    203.194.114.71
    Мэдэгдсэн Хариулах