Ипотекийн зээл хүсэгчдийн тоо эрс буурсан
Ипотекийн зээл хэрэгжиж эхэлснээр 70 орчим мянган иргэд зээлд хамрагдаж орон сууцтай болоод байгаа. Гэвч өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалж, ипотекийн зээл хүсэгч иргэдийн тоо нэмэгдэхгүй байна. Өөрөөр хэлбэл, 30 хувийн урьдчилгаа төлөх чадвартай иргэдийн тоо буурсаар байгаа юм. Он гарсаар банкуудын зээл олголт хэвийн явагдаж байгаа хэдий ч ипотекийн зээл хүсэгчдийн хэд дахин буурсан гэж албаныхан мэдээлжээ.

Энэ нь эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн орлого зэргээс хамаарч, орон сууцны 30 хувийг төлөх чадвартай иргэд байхгүй болж байна гэсэн үг. Тиймээс иргэдийг орон сууцжуулах, зээлд хамруулахын тулд ипотекийн зээлийн нөхцөл, шаардлагад өөрчлөлт оруулахаас аргагүй болоод байгаа юм.  
Тэгвэл Барилга хот байгуулалтын сайдын зөвлөл уг асуудлаар хуралдсан байна. Хурлаар ипотекийн зээлийн хугацааг 30 жил, урьдчилгааг 10 хувь, ам.метрийн хязгааргүй болгох зэрэг асуудлыг хэлэлцжээ.  Өнөөдрийн журмаар бол 30 хувийн урьдчилгаа төлж, 80 ам.метр хүртэл байр сонгож, 20 жилийн хугацаатай арилжааны банкны зээлд хамрагдаж байгаа юм.

Харин шинэ журам хэрэгжвэл ипотекийн зээлийн 30 хувийн урьчилгааны 20 хувьд нь төрөөс баталгаа гаргаж иргэд 10 хувийн урьдчилгааг төлдөг болох, зээл төлөлтийн хугацаа 30 жил болгосноор иргэдийн сард төлдөг зээлийн төлбөр багасах, ам.метрийг хязгааргүй болгосноор дунд болон дундаас дээш амьдралтай хүмүүс зээлд хамрагдах, хүсэн ам.метрийнхээ байрнаас сонголт хийх боломжтой болно гэж үзэж байгаа аж. Гэхдээ 80 ам.метрээс дээш орон сууц худалдан авахаар бол банкны зээлийн хүүгээр төлбөрөө хийж байхаар зэрэг зохицуулалтуудыг хийхээр хэлэлцэж байгаа юм байна.
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • EEGII 2015-05-25 10:25:40
    HURDAN SHIIDEECH EE MASH IH HULEEJ BN
  • Баяр 2015-05-12 02:47:02
    Ипотек - моргажийн зээл гэдэг бол нөгөө утгаараа "Боолын гэрээ" юм шүү дээ.
  • Irgen  2015-05-11 14:25:01
    uridchilgaa bgaad zeel avch chadahgui l bn bank n denduu hund surtaltai yargansan ymnuud deerees n denduu shalguur undertei bn
  • Иргэн 2015-05-11 11:35:36
    Үндсэн өр , зээлийн хүү ,алданги , анх авахад зарцуулсан даатгал , хураамж , шимтгэл зэрэг чинь 100 сая-ын байрыг 200 сая болгоод байна шүү дээ
  • zochin 2015-05-11 05:46:58
    Bairnii tengert hadsan unee buulgahgui baij boon toriin demjdeg yarih yum . Gol no iim unetei bair yaj abah ve de.. Huu hun juram ni bolj l bgaa gol ni une.,
  • Баяраа 2015-05-11 05:27:40
    Энэ зээлийг эргээд л төлөхөд байрны үндсэн үнээ нугалж төлж таарч байна. Тэгэхээр ийм зээл хэрэг байна уу. ОДОО 80 саяар аваад 20 жилийн дараа 160 сая болж ба ...
  • зочин  2015-05-11 04:43:43
    Урьдчилгаа 30% төлөөд зээл авмаар бна даанч төрийн албанд ажилладаггүй гээд өгөхгүй юм бна лээ хувьд тогтвортой ажиллаж байгаа хүнд өгөх хэрэгтэй ш тээ
  • Zochin 2015-05-11 04:11:22
    ARD TUMNII AMIDRAL MASH HETSUU BN? 76-DORVITOI ARGA HEMJEE AVCH ARD TUMNEE SEHEEJ CHADAHGUI BOL UNENEE HELEED OGTSROH HEREGTEI.
  • tuya 2015-05-11 04:05:47
    Golomt banknii ipotekiin zeel tur haagdsan bna hezee neegdeh ve
    122.201.24.229
    Мэдэгдсэн Хариулах
  • B 2015-05-11 02:58:03
    Ali deerees hoish yarilaa. odoo hurdan heregjuuleech ee
  • уугий 2015-05-11 02:55:00
    зөв, банкний шалгуур дэндүү өндөр байна,
  • zochin 2015-05-11 02:50:24
    TEGELGUI YAH BE DEE BANKNAAS TABIJ BAIGAA SHALGUUR ABCH BAIGAA SHIMTGEL HAHUUL NI ONDOR BAIHAD HUN BOLGON ABCH CHADAHGUI BAINA SHIMTGELIIG BOLIMOOR BAINA
  • bayartsogt 2015-05-11 02:49:07
    tegelgui yahiim mash undur shalguurtai deer ni Sangajabiin bayartsogt metiin hulgaichid ulsiin tsulmuud harid nuuts dansand nuuchihsan bolohoor humuus sanhuugii...
  • ЖИРГЭЭ 2015-05-11 02:41:43
    ЗӨВ ШҮҮ