Тавантолгой "Энержи ресурс"-ийн идэш болдогийн даваан дээр...
Манай төрийн томчуул томоохон гэрээ хэлцэл хийхдээ “ар хударгаар” нээлттэй бусаар хийдэг байсан нь ард хоцорчээ. Үүний хамгийн тод жишээ бол Оюутолгой гэрээ билээ. Харин одоо бол Тавантолгойн гэрээг Оюутолгойн араас оруулахгүйн тулд төрийн түшээдүүд нь дахин дахин хэлэлцэж, судалж, доодчуул нь чих тавин чагнасаар байна. Нэг үгээр, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ гэгч нь Монголын төрийг эргүүлэхийн дайтай маргаан талцал үүсгээд байна. Маргаан талцал гэдгийг муулах талаас нь хэлсэнгүй. Харин ч сайлах талаас нь хэлж байна. “Ёстой л долоо хэмжиж нэг огтол” гэдгийг манай төрийн эрхмүүд үзүүлж эхэллээ. Тавантолгойн гэрээний асуудлаар эрхэм гишүүд санаа бодлоо уралдуулж, ухаж онгичиж, дээд доодгүй гар бие оролцож эхлэв. Үүний хүчинд буруу замаар явах гэсэн эл гэрээг ил болгов уу даа гэсэн бодол төрнө. Тавантолгойн гэрээг хамгийн ихээр хүчилж байгаа хүмүүс бол Монгол Улсын сайд М.Энхсайхан тэргүүтэй хүмүүс байгаа. Тэд С.Баярын Оюутолгойн гэрээн дээр гаргасан алдааг дахин давтах гэж байсныг Монголчууддаа ил тод, нээлттэй болгосноор тэдний санаархал газар авахааргүй болов. Үүнд нэг зүйлийг тодотгоход Өмнөх Шинэчлэлийн Засгийн газар төр ард иргэддээ нээлттэй байх ёстой хэмээн Ил тод нээлттэй байхыг уриалсаар ирсэн. Үүний хүчинд л энэ гэрээ ийнхүү нээлттэй болох шиг боллоо. Мэдээж, үүнд УИХ-ын дарга АН-ын дарга З.Энхболдын үүрэг роль их ээ. Тэрээр Тавантолгойн асуудлыг УИХ-аар заавал хэлэлцүүлэх үүрэг өгсөн нь ийнхүү өнөөдрийн Тавантолгойн далд нууцыг нээхэд том хөшүүрэг болсон. УИХ-аар хэлэлцэгдэх аливаа хууль хэлцэл ажлын хэсгээр дамждагийн дагуу Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, Тавантолгойн гэрээ Монголчуудад хэл ашигтай, үр өгөөжтэй гэрээ вэ гэдгийг судлахаас асуудлын гол маргаан даамжирсан юм.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Тавантолгойн ордыг ашиглах асуудалтай холбоотой дүгнэлт гаргахаар ажиллаж эхлээд байхдаа "Тавантолгой”-н ордыг ашиглах Төслийн компани “Энержи Ресурс” болон түүний толгой компанийн 2014 оны санхүүгийн тайлантай танилцах явцдаа тус толгой нь ард түмэнд бус ганцхан компанийн “идэш” болох гэж байсныг олон нийтэд дэлгэв.

"Тавантолгой”-н ордыг ашиглах Төслийн компани “Энержи Ресурс”-ийн өр зээл
 -Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтад тооцож байгаа 1 тэрбум ам.долларын “Энержи Ресурс” компанийн эзэмшилд байгаа цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэр, усны байгууламж, бараа материал, бэлэн мөнгө зэрэг нь бүгд EBRD, FMO (Netherlands) DEG (Germany), BNP Paribas, Монголын Худалдаа хөгжлийн банк зэрэг банкуудын нийт 570 сая ам.долларын зээлийн барьцаанд байна гэсэн дүгнэлт гаргасан.

 -“Энержи Ресурс” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшигч толгой компаниуд болох “Mongolian Coal Corporation” (Luxemburg), “Mongolian Coal Corporation” Ltd (HK) компанийн хувьцаа нь толгой компани болох “Mongoliаn Mining Corporation” (Cayman Island) компанийн гаргасан 600 сая ам. долларын бондын барьцаанд барьцаалагдсан байна.

 -“Энержи Ресурс” ХХК, түүний толгой компанийн нэг болох “Энержи Ресурс Корпораци” ХХК болон хамааралтай этгээд болох “Энержи Ресурс Майнинг” ХХК, “Транс Гоби” компаниуд нь бондын төлбөрт санхүүгийн баталгаа гаргасан байна.
Энэ бүх зээлийн болон бондын төлбөрийн нийт дүн 2015 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар 1 тэрбум 170 сая ам.доллар болж байна. Тэгэхээр “Энержи Ресурс” ХХК нь энэ хэмжээний өглөг зээлтэй болж таарах нь.

 “Энержи Ресурс” ХХК, “Энержи Ресурс Корпораци” ХХК, “Mongolian Coal Corporation” S.a.r.l (Luxemburg), “Mongolian Coal Corporation” Ltd (HK), “Mongolian Mining Corporation” (Cayman Island) компаниуд нь бүгд их хэмжээний зээлийн барьцаанд байгаа нь эрсдэл үүсгэж байна. Иймээc ийм их өр зээлтэй компанид "Тавантолгой”-н ордыг ашиглах эрх олгоно гэдэг хоттой хэдэн хонио өөрөө чонын аманд тавиад тууснаас ялгаа юу байх вэ. Иймээс Тавантолгойн асуудлыг дахин дахин хэлэлцэж, Монголд ашгаа өгөх хувилбарыг л сонгох нь зүйтэй. Зарим гишүүдийн хэлсэнчлэн, эдийн засаг хүнд байна. Бидэнд мөнгө хэрэгтэй гэдэг сэтгэлээр харж, өнөөдрөө бодон Тавантолгойгоо “тавьчихвал” бид “Оюутолгой”-той адил хоосон үлдэх магадлал тун өндөр байна. Иймээс “бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэг юутай үнэн үг болохыг Таван толгойн гэрээн дээр харуулаад өгөх хэрэгтэй.

Иргэд хичнээн хувь эзэмшдэг вэ
Таван толгойн нүүрсний орд бол зөвхөн төрийн эзэмшлийнх бус ард иргэд нь хүртэл хувь эзэмшдэг цорын ганц орд. Тэгэхээр энэ орд нийт Монголчуудад хамаатай юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” хэмээн заасан байдаг. 2010 онд Улсын Их Хурал 39 дүгээр тогтоолоороо 6 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 15.0 тэрбум ширхэг хувьцаатай “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг байгуулж, нийт гаргасан хувьцааны 20 хүртэлх хувийг Монгол Улсын нийт иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх, 10 хүртэл хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдах, 30 хүртэл хувийг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр зах зээлийн үнээр худалдан борлуулж хөрөнгө татаж бүтээн байгуулалт хийх шийдвэр гаргасан. 

УИХ-ын дээрх тогтоолыг үндэслэн Монгол улсын Засгийн газраас 2012 онд гаргасан 181 дугаар тогтоолд Монгол Улсын иргэн бүрт 1 бүрийг нь 933 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлж, үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдах, эдгээр хувьцааг хөрөнгийн зах зээл дээр арилжих хүртэл хугацаанд саналын эрхгүй байхаар зааж өгсөн юм. Тэгвэл өнөөдөр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гаргасан нийт хувьцааны 17 хувийг Монгол Улсын 2.5 сая иргэн, 553 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Иймээс Монгол түмний ганц хүсэл бол  “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 51 хувийг ард иргэд, төрийн мэдэлд үлдээж, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн иргэн бүр эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаанд оногдох ногдол ашгийг олгохыг л хүсэж байгаа юм. Гэтэл ийм их хэмжээний өртэй  “Энержи Ресурс” ХХК тус ордыг захиран зарцуулах эрхийг атгавал ард түмэнд энэ ашиг ирэх үү, улс орон минь 51 хувиа эзэмших үү гэдэг эргэлзээтэй болох юм.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИРГЭН 2015-08-08 13:22:12
    МАН ба MCS сөнөөсэй...
  • Trsbtr 2015-06-17 07:19:17
    Zeeel avdgui tom buznes, tom company baidag biluu, Rio tinto bas l zeel avch baigaa bizdee, ene odoo zahialgaar yu bicheed bnaa
  • basjav 2015-05-11 23:14:35
    oyu tolgoigoo hayj baigaa yum uu. neg bol tavan tolgoi,esvel oyu tolgoi geed baisaar ali aliniig n ballah n
  • 1+ 2015-05-11 15:09:07
    Za tegeed exnees bugdyn barival 2terbum $ + 5 jil. Tegeed tumur zamyg heden ond barij duusgahyg estoi burhan medeh baihdaa. Zi-Ba-2 2020 ond estoi gulug bolno....
    27.123.214.108
    Мэдэгдсэн Хариулах
  • scm 2015-05-11 14:52:27
    Mongoloo nulimsan oligarx mcs.n golomtin samarcgaaya
  • batbold 2015-05-11 14:07:36
    minii 20 ger bvld uguuch dee bid turid 20 terbumiig zeelvvlj l baisan shvv dee. niit ard tvmen huwitsaa avch yadgiin be, neg Mongol ger bvl bish 20 ger bvlshdee...
  • davaa 2015-05-11 12:58:43
    Jagaa odoo yu ym be zanashiriig darga baih uyd duu tsogtsaihaniihaa ner deer avsan litsenzee turd butsaaj ugsun ym uu shudarga baival bugd shudarga baiy l daa
  • урна 2015-05-11 10:44:46
    Ард түмэн ядраад хэцүүдлээ тт г хөдөлгөөч гишүүд өлсөөгүй учраас л хөдөлгөхгүй байна ард түмэн өлсөж байна
  • zochin 2015-05-11 09:34:35
    Иймэрхүү захиалгаар худал монголчуудын эсрэг юм бичиж байгаа хүмүүс, сайтууд үйлийн үрээрээ хожим нь харамсах байлгүйдээ.
  • үнэн мэдээ 2015-05-11 09:27:59
    хэдхэн цөөн хүмүүсийн буруу бодлогогүй үйлдлээс монголын ард түмэн, хойч үе хохирох ёсгүй. Ухаантай зөв шийдвэр гаргаачээ
  • Mon 2015-05-11 09:07:14
    MMC Ur zeeltei ch gesen hiisen buteesen zuiltei gazar shuu erdenes tavan tolgoi 2 3 jil ajillaa ajilchid bairluulah gerees uur ym buteesen ym uu medehgui l
  • Бас л бүтэхгүй нь!!!! 2015-05-11 07:31:27
    ОХУ-ын далд явуулга, хатгалгаар манай төрийн нөлөө бүхий этгээдүүд Таван толгойг Монгол-Хятадын консорциумд өгөхгүй саатуулах ажиллагаа амжилттай явж байна!!!!
  • сонгогч 2015-05-11 07:18:27
    Дараагийн сонгуульд гарахын тулд монголын эдийн засагт маш чухал хэрэгтэй том төслийг унагаж байгаа энэ мэтийнхнийг дахиад битгий сонгоцгоо
  • зочин 2015-05-11 05:58:34
    АН-ын дотоод зөрчил хурцадлаа, одоо нэгнийгээ алахад бэлэн болжээ, ард түмэн л хохирч байна даа, энэ намаас салах цаг ч ойртож байна даа, уул нь
  • Баяр 2015-05-11 05:13:16
    Сайн бод
  • hhh 2015-05-11 04:39:20
    Uhaangui ezend uragshgui albataa gej. Z oligtoihon hun oluulaad bichuulehgui dee chaavaas
  • ulaan 2015-05-11 03:52:22
    bi uuruu tabantolgoind energeirsusiin hiisen buteen baiguulaltiig uzsen hunii hubid uneheer baharhaj bna ulam ih zuil hiih husliig ni buu gutaagaach ochood ...
  • irgen 2015-05-11 03:29:44
    Chi naa yu bichij baigaagaa ooroo oilgoj baigaa muu ? Uls business hiigeed butehgui. Tatvaraa avaad hevtej baival taarna biz dee.
  • irgen 2015-05-11 03:16:21
    bussinest uls tur orohooroo l iim bolj bna