Амьдралыг хэцүү байна гэхээс илуү түүнийг зориуд зовлонтой болгоод байдаг тал анзаарагддаг. Өөрсдөө автозам дээр хааяа урсгал сөрдөг байж “Энэ түгжрэлийг яана билээ" гэлцдэг. Өөр шиг нь арван хүн байгаа болоод л тэр шүү дээ. Машиныхаа цонхоор хог хаядаг мөртлөө “Хотын хог хэрэг алга. Энд тэндгүй байна” гэлцэх нь бий. Мfн л өөр шиг нь хүмүүс байгаагийн гай юм даа. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр хааяа хог, түгжрэлийн асуудлыг гаргаж тавиад нийтээр нь соёлжуулахыг шаарддаг. Уг нь бол өнөөдөр аль болгоныг уралдаж авах гэж улайрсан, би л болж байвал гэсэн хандлага зэрэг цаг зуурын сэтгэхүй бараг арилж байгаа. Дүрмийнхээ дагуу замын хөдөлгөөнд оролцдог, хог хаядаггүй соёлч залуус олширч байна. Гэвч цөөхөн ч гэсэн сөрөг тал гаргадаг хэсгээ яаж хүмүүжүүлж авмаар юм дээ.
Өчигдөр Гурвалжингийн гүүрэн дээр явж байтал дунд эгнээнд явсан “Pruis 11" маркийн УНУ 17-33 серийн дугаартай машинд зорчигч цонхоороо тортой хогоо гаргаж хаяад араас нь ундааны сав цувуулж эхэллээ. Хажуугаар нь зэрэгцэж очоод хэлтэл “Чамд ямар хамаатай юм. Чи хэн юм” гэх зэргээр дайрч байх юм. Харахад ингэж хэлнэ чинээ санамааргүй тохитой хүн байсан даа. Хэн байх гол нь биш хэлэх эрхтэй болоод л тэр. Байгаль экологи, эрүүл, тав тухтай амьдрал зэргээ больё гэхэд ядаж л бид бие биенээ хайрлах үүднээс ийм авираа татчих хэрэгтэй. Бид цөмөөрөө дарга байж болдоггүй зовлонтой. Тийм болохоор бизнесмэн, нисгэгч, захирал, багш, цэвэрлэгч, үйлчлэгч хийж нэгдэн амьдардаг. Хүмүүс хог хаядаггүй бол уг нь автозам хоггүй л байх ёстой. Гэвч ТҮК-ийн ажилтнууд өглөө бүр сав дүүрэн элдвийн хог цуглуулж байна. Ямар олигтойдоо “Гудамжны хогийг яахав цэвэрлэчихэж болно. Хүний сэтгэлийн хог л хэцүү" гэсэн үг хэлж байх билээ.
Тэд өглөө 04:00 цагт гэрээсээ гарч 05:30 болтол алхаж ирээд замаа цэвэрлэдэг юм гэсэн. Ингэж ажилладаг тэднийгээ хүндэтгээрэй гэж дүрсгүй хэсэгтээ уриалах гээд ийм урт нуршчихлаа.
Нийслэл таймс
Ж.Энх