Иргэд Чингисийн талбайд цэргийн хоол зооглов
Хүмүүний амьдралын баяр гуниг ялалт, ялагдал хэмээх хоёрхон хүчин зүйлийн дунд хөвөрч байдаг билээ. Ялангуяа хүн төрөлхтний энх тайван, амар амгалангийн төлөө байгуулсан ялалт бол үеийн үедээ дуурсагдаж, өнө хойшид ч дурсагдахаас ч өөр аргагүй юм. Ийм л учрал тохиолоор өнгөрсөн бямба гарагт ОХУ төдийгүй манай иргэд ч дурсамжийн жимээр аялж, агуу дайчдынхаа баатарлаг гавьяаг бахдан тэмдэглэлээ. Учир нь энэ өдөр Агуу их  Эх орны дайны түүхэн ялалтын 70 жилийн ой тохиосон. Үүнтэй  холбоотой олон үйл явдал болсноос Чингисийн талбайд зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээ иргэдийн сэтгэлийг хамгийн ихээр догдлуулав.
 
Энэхүү арга хэмжээг БХЯ, НЗДТГ болон ОХУ-ын элчин сайдын яам хамтран зохион байгуулсан. Арга хэмжээнд БХЯ-ны Төрийн нарын бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ОХУ- аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов, БНБелУ- аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.В.Чепурной болон БНКазУ- аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд К.И.Кобландин нар оролцож үг хэлсэн юм.
 
Энә үеэр тэд Аугаа их Эх орны дайны үеэр Монгол, Орос ахан дүүс элгэн халуун сэтгэлээр хэрхэн бие биендээ тусалж байсан талаар онцолж байлаа. Тухайлбал, БХЯ- ны Төрийн нарын бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, “Аугаа их Эх орны дайн нь хоёр ард түмний найрамдлын нэгэн алтан хуудас болон мөнхөрсөн. 1941 оны зургаадугаар сарын 22-ны өдөр дайн эхлэхэд Монголын төр ЗХУ-тай байгуулсан гэрээндээ тууштай зогсож, холбоотон байхаа нотолж дайныг ялалтаар дуусгахад бүх талаар тусалж дэмжихээ илэрхийлсэн. 1945 оноос өнөөг хүртэлх хугацаанд Орос-Монголын харилцаа, тэр дундаа цэрэг, армийн түүхэнд олон тэмдэглэлт, эргэн дурсагдах үйл явдлууд өрнөсөн билээ. Монголын ардын армийг өргөтгөн зохион байгуулахад зэвсэг, техник хэрэгслээр хангасан, цэргийн дарга нарыг цэргийн эрдэмд шамдан боловсроход бүх талаар тусалж байсныг онцлон тэмдэглэж байна. Монголын ард түмэн, төр засгийн удирдлагууд болон Батлан хамгаалахын удирдлага, цэрэг эрс маань Оросын ард түмэнд баярлаж, гүн хүндэтгэлтэйгээр хандаж буйгаа илэрхийлэхэд таатай байна” гэсэн юм.
Тэгвэл “ ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов “ОХУ, Монгол Улс үргэлж ялагчийн байр сууринд байдаг. Дайны үед тусламжийн гараа харамгүй сунгасан Монгол Улсын гавьяаг Оросын ард түмэн мартах учиргүй. Монгол Улс бол манай улсын бат найдвартай түшиг, хань нөхөр болсон. Берлинд хүрсэн "Хувьсгалт Монгол" танк, “Монгол ард” эскадрилийн шумбагч онгоц, 500,000 монгол морьдыг ч мартах ёсгүй. Эх орны дайнд оролцсон ахмад дайчид, ар талд ажиллаж байсан ард иргэд өнөөдрийн ялалтын гол хүмүүс юм. Тэдний ар гэрийнхэн, ахмад, дайчид, Монголын ард түмэнд ОХУ-ын ард түмний өмнөөс халуун баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.
 
Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээний үеэр ЗХЖШ-ын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн хамт олон болон Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид хурсан олны сэтгэлийг эгшиг дуугаараа уяруулан, баясгалаа. Мөн Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн удирдлагууд дэлхийн хоёрдугаар дайны үед хэрэглэж байсан автомашин, цэргийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг дэлгэн тавьсан нь иргэдийн анхаарлыг ихэд татаж байлаа.
 
Ахмадуудад энэхүү арга хэмжээ төдийгүй Ялалтын баяр тэр чигээрээ сонин содон, баяр хөөрөөр дүүрэн байсан бол Чингисийн талбайд цэргийн хоол зооглох хувь тохиосон нь хүүхэд багачуудыг хамгийн их баясгав. Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн хамт олноос иргэдэд зориулсан цэргийн хоолноос хүртэхээр найман настай балчраас наян настай хөгшид хүртэл дугаарласан харагдана лээ. Иргэдийн сэтгэл ихэд догдолсон бөгөөд “Цэрэгт яваад ирсэн юм шиг л боллоо. Их сайхан тэжээллэг, амттай хоол байна” гэлцэж байлаа.
 
Өглөөний сонин
Ц.Баттуяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Шумбагч онгоц 2015-05-12 01:07:14
    Агаарт байсан чинь одоо тэнгист байлдах нь ээ.
    202.179.28.90
    Мэдэгдсэн Хариулах
  • mk 2015-05-11 06:33:29
    songdo
    122.201.21.157
    Мэдэгдсэн Хариулах
  • Шумбагч онгоц ккк 2015-05-11 03:07:01
    Шумбагч онгоц бэлэглэжээ дээ. Уг нь сөнөөгч онгоц л бэлэглэсэн гэж бодож явдаг байсан юм.
    202.179.20.84
    Мэдэгдсэн Хариулах
  • ЖИРГЭЭ 2015-05-11 02:40:24
    ЗӨВ ШҮҮ
    43.242.243.3
    Мэдэгдсэн Хариулах