Хачигт халдварын тохиолдол ихсэж байна
Улсын хэмжээнд хачигт халдварын 162 тохиолдол бүртгэгдээд байгаагаас 70 хувь нь сургуулийн насны хүүхдүүд хазуулсан тохиолдол бүртгэгджээ.
 
Мөн галзуу өвчний гаралт 18 аймгийн 91 суманд бүртгэгдэж, 147 голомтод 222 мал амьтан өвчилсний 40,5 хувь нь үхэр, 31,9 хувь нь нохой, үнэг, чоно байна. Харин боом өвчнөөр гурван аймгийн есөн суманд 15 мал өвчилсөн байна.
 
Улсын хэмжээнд байгалийн голомтот өвчлөлийн тандалтын өвчлөлийг жагсаахад тарваган тахал, шувууны томуу, боом, галзуу, хачигт энцефалитийн өвчлөл тэргүүлдэг байна. Манай улсад нутагшмал өвчин болох тарваган тахал 17 аймгийн 137 суманд, боом 17 аймгийн 87 сум Улаанбаатар хотын зургаан дүүрэгт, галзуу өвчин 21 аймгийн 226 сум нийслэлийн хоёр дүүрэгт, хачигаар дамжих халдварт өвчин 16 аймгийн 59 сум нийслэлийн найман дүүрэгт идэвхтэй голомттой байдаг ажээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-11 01:56:31
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!