Дугаарын хязгаарлалт хүнс үйлдвэрлэгчдийн тээврийн хэрэгсэлд хамаарахгүй
Хүнсний тухай хууль болон түүнийг дагалдан гарсан хууль тогтоомжийн хэрэгжилт, хүнсний үйлдвэр эрхлэгчдэд тулгамдаж буй тодорхой асуудлыг шийдвэрлэх зорилготой зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд боллоо.
 
Энэ үеэр Автомашины дугаарын хязгаарлалтыг хүнс үйлдвэрлэгчдийн тээврийн хэрэгслүүдэд хамааралгүй болгох, Махны экспортыг дэмжсэн атлаа малыг амьдаар нь экспортолж байгааг цэгцлэх, Махны экспортын квотыг тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын саналыг үндэслэн хуваарилах зэрэг асуудлыг хүнс үйлдвэрлэгчид хөндсөн юм.
 
Дугаарын хязгаарлалтыг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тээврийн хэрэгсэлд хамааралгүй болгох талаар өнгөрсөн баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэв. Аж үйлдвэрийн яамнаас өргөн барьсан Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад хүнсний үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ түргэн шуурхай хэрэглэгчид хүргэх хүсэлтэй. Гэвч тээврийн хэрэгсэл нь дугаарын хязгаарлалтад өртдөг нь үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг талаар дурдлаа.
 
Иймд УИХ-ын дарга З.Энхболд Аж үйлдвэрийн сайдад даалгавар өгч, энэ асуудлыг хотын удирдлагад хурдан уламжилж, асуудлаа шийд. Яриад байлгүй, хэрэгжүүл гэсэн юм. Тэгэхээр хүнс үйлдвэрлэгчид тун удахгүй өдөр бүр бүтээгдэхүүнээ тээвэрлэх боломжтой болох нь ээ.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • TENEGVVD 2015-05-11 03:31:40
    mahnii vne tengert tulaad bhad malaa gadagsh n gargaad suuj baidag vnen teneg yuma, iim dvvrchihsen teneg udirdagchtai uls oron manai ulsaas uur baihgvi bhaa
  • 1958,ти 2015-05-11 01:48:35
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!