"Хан ресурс" компани Арбитрын шүүхийн дүгнэлтийг олон нийтэд ил болгож шуугиан тарилаа
Монгол Улсын засгийн газар ураны ордтой холбоотойгоор “Хан ресурс” компанид нэлээд их хэмжээний мөнгөний өрөнд байгаа. Тодруулбал, уг асуудалд Арбитирийн шүүх манай талыг буруутай хэмээн өнгөрсөн хоёрдугаар сард шийдвэрлэсэн юм. Ийнхүү шүүхийн шийдвэр гарсан цагаас хойш дээрх мөнгөн дүнгийн хүү өдрөөс өдөрт өссөөр байгаа ч өнгөрсөн сарын сүүлээр Хууль  зүйн яамнаас уг мөнгийг төлөх боломжгүй хэмээсэн юм. Өөрөөр хэлбэл, манай тал буруугүй учир Арбитрын шүүхийн шийдвэрийг өөрчлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм. Харин үүний хариуд тус шүүхээс “Хан ресурс” компанийн хохиролын нөхөн төлбөрийг яаралтай төл хэмээн мэдэгдсэн байна. Харин тус компанийн зүгээс Арбитрийн шүүхийн дүгнэлтийг албан ёсоор олон нийтэд ил болгож цаг тутам биднээс мөнгөө нэхэмжлэх болжээ.
 
Энэхүү дүгнэлт ил болсноор гадны хөрөнгө оруулагчид биднээс нүүрээ бууруулж манай улсад итгэх итгэл нь алдарч байна гэж ойлгож болно. Тус компанийн зүгээс хийсэн мэдэгдэлд дурдсанаар бол “Бид бүх зүйлийг хуулийн дагуу хийсэн. Ил тод байдлыг хангах үүднээс Арбитрын шүүхийн дүгнэлтийг ил болголоо. Монголын Засгийн газар оросын компаниас илүү их ашиг олно гэж бидний лицензийг хууль бусаар авсан нь тогтоогдсон.
 
Энэ үйлдэл нь ОХУ-ын Эрчим хүчний хууль болон Монгол Улсынхаа гадаад хөрөнгө оруулалтын хуулийг зөрчсөн” гэсэн утга бүхий зүйлийг дурджээ. Ямартай ч бид энэхүү өрийн асуудлыг яаралтай шийдэхгүй бол гадны хөрөнгө оруулагчид энэхүү компанийн үйл явдлаас болж биднээс дайжин зугтах болно хэмээн эдийн засагчид хэлж байна.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-03-02 03:10:55
    Сайханбилэгийн засгийн газар давж заалдаад улс орноо өрнөөс гаргавал ард олны дунд энэ хүн хүчтэй нэр хүндтэй лидер болж хүндлэгдэх болно ,төрийн сүлд ивээг? ...
  • монгол хүн 2015-05-12 00:46:49
    Сайханбилэгийн засгийн газар энэ өрнөөс улсаа чөлөөлбөл түүхэнд бичигдэнэ,ард олон итгэж байна,ухаалаг ажиллаарай
  • Иргэн 2015-05-11 11:38:08
    Өнөөдөр зарахад бэлэн 100 000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой! Маш хямдхан шүү.
  • bi 2015-05-11 02:01:22
    zuv, tulburuu tul
  • 1958.mn 2015-05-11 01:49:18
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • Улцан 2015-05-11 01:19:12
    "Муу дээр муухай, муухай дээр улцан". Ер нь монголчууд тэнэг хүмүүс гэдэг баттай ойлголт дэлхий нийтэд өгчээ!!! Муу нэрийг сэргээх маш хэцүү, бараг боломжгүй...