Нэг хоёрдугаар эгнээний удирдагчид
Германы фашизмаас хүн төрөлхтнийг авран хамгаалсан Оросын ард түмний агуу их ялалтын 70 жилийн ойн баяр сүр жавхлантай, ёслол төгөлдөр болж өнгөрөв. Украйны хямралтай зэрэгцэн НАТО-гийн цэргийн эвслийн зүгээс ОХУ-ын эсрэг хэрэгжүүлсэн улстөр, эдийн засгийн хориг арга хэмжээний хариу болгон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ази, Номхон далай, Латин Америкийн орнуудтай бүх талын хамтын ажиллагаанд шийдвэрлэх ач холбогдол өгч, ОХУ, БНХАУ, Энэтхэгийн цэрэг улстөрийн хамтын ажиллагааг тэргүүлэх чиглэл болгон эрчимтэй хөгжүүлж байгаа. Чухамдаа Москвагийн Улаан талбайд болсон ялалтын парадыг хүндэт зочдын суудлаас үзэж сонирхсон  төрийн тэргүүнүүдийн байрлалаас чухам хэн нь ОХУ-ын хувьд нэгдүгээр эгнээний нөхөд, харин хоёрдугаар эгнээний найз нөхөд нь хэн бэ гэдэг нь тодорхой харагдсан юм.
 
ОХУ-д ажлын айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд өнгөрсөн хагас сайнд болсон Ялалтын парадыг хүндэт зочдын хоёрдугаар эгнээний суудлаас үзэж сонирхов. Уг жагсаалыг дэлхийн 30 гаруй орны төр, засгийн тэргүүнүүд үзэж сонирхсоны дунд дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлтийн улаан армийн бүрэлдэхүүнд багтаж фашист Германы эсрэг тулалдсан Казакстан, Туркменстан, Азарбайжан, Белорусь, Кыргыз, Серб, Армен, Монгол, Энэтхэг, БНХАУ зэрэг улсын 730 орчим цэрэг эрс жагсаалаар алхаж агуу их ялалтын 70 жилийн ойг ОХУ-ын ард түмэнтэй цуг ёслон тэмдэглэсэн.
 
Хэдийгээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ялалтын жагсаалыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс дайны туршид Зөвлөлт улсад өмөг түшиг болон тусалж дэмжиж байсныг онцлон тэмдэглэсэн ч гэлээ түүний хоёр талд Казакстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев, БНХАУ-ын дарга Си  Зиньпин хоёр байраа эзэлсэн нь дэлхийн хоёрдугаар дайны ялалтад Монгол Улсын оруулсан хамгийн бодитой, дорвитой хувь нэмрийг Казакстанаас доогуур тавьж, нэг ёсондоо 800 мянгуулаа бүх л сэтгэл зүрх, хүч чадлаараа Оросын ард түмнийг эрвийх дэрвийхээрээ дэмжсэн Монголчуудын хувьд арай л шударга бус байр эзлүүлэлт болов. Монголын дайчид Москвад болсон Ялалтын баярын жагсаалд анх удаа оролцож, Улаан талбайгаар Монгол цэргийн сүр хүчийг дэлхийн олон орны удирдагчдын өмнө харуулан жагссан ч манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нүүрийг нэгэн цагт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама том алгаараа тагласан шиг үйл явдал давтагдлаа. Өөрөөр хэлбэл,  хоёрдугаар эгнээнээс манай Ерөнхийлөгч харагдах гэж их л хичээх шиг санагдсан юм.
 
Ялалтын жагсаалыг үзэж сонирхсоноор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ОХУ-д хийж байгаа ажлын айлчлал өндөрлөсөн. Түүхийн          сурвалж бичгүүдээс үзвэл Эх орны агуу их дайн эхэлмэгц ЗХУ-д адуу нийлүүлэгч цорын ганц эх булаг нь Монгол Улс болсон байдаг. Монголоос агт нийлүүлэлт 1941 оноос эхэлсэн ба 1942 оны гуравдугаар сараас төлөвлөгөөтэйгээр агт нийлүүлж эхэлсэн түүхтэй. Дайны дөрвөн жилд БНМАУ Зөвлөлтөд 485 мянган монгол адуу нийлүүлжээ. Өөр нэг сурвалжид 500 мянга илүү гэж байдаг.  Түүхч эрдэмтдийн бичиж үлдээснээр 1941 -1945 онуудад ЗХУ ямар ч мөнгөөр хагас сая агт олж чадахгүй байсан гэдэг. Ийм их таваарын агт зөвхөн Хойт болон Өмнөд Америкт л байх боломжтой байж. Харин Монгол бол адууны эх орон тул хагас сая агт нийлүүлж чаджээ. Түүнээс гадна дайны жилүүдэд Монголын малчин ардууд 32,5 мянган адуугаа ЗХУ-д бэлэглэсэн ба энэ нь дайны үеийн зургаан морин дивизийг хангахад хүрэлцэж байжээ. Энэ бүхний үр дүнд 1943-1945 онд фронт дээр байсан таван адуу бүрийн нэг нь “монголка” буюу монгол морь байсан гэдэг. Дашрамд дурдахад орос цэргүүд монгол морийг өхөөрдөж “монголка” гэж нэрлэдэг байж.
 
Нөгөө талаар БНМАУ дайны жилүүдэд ЗХУ-д 500 мянган тонн мах нийлүүлсэн. 800 мянган монголчууд өөрсдөө өлөн зэлмүүн байсан ч дэлхийн хамгийн баян, том улсуудаас дутахааргүй мах орост нийлүүлжээ. Дайны үед АНУ Орост 54 мянган тонн ноос нийлүүлсэн бол БНМАУ 64 мянган тонн ноос нийлүүлсэн. 1942-1945 оны зөвлөлтийн таван шинелийн нэг нь “монгол” шинель байж.
 
Дэлхийн хоёрдугаар дайнд эргэлт авч ирсэн Москвагийн төлөөх  тулалдааны үед Монголын дулаан хувцас аминд орж байсныг германчууд хүртэл үнэлсэн гэдэг. Москвагийн тулалдааны хүнд үед “Оросууд ар талаасаа монгол нэхий дээл, эсгий гутал өмссөн сибирийн дивизүүдийг татан ирүүлсэн нь байдлыг орвонгоор нь эргүүлсэн юм. Оросын хахир хүйтэн өвлийн нуувчинд байлдахад дулаан нэхий дээл, эсгий гутал зэрэг дулаан хувцас буу зэвсгээс ч илүү амин чухал хэрэгтэй байлаа” гэж германы нэгэн генералын тэмдэглэлд үлдсэн гэдэг.
 
Эдгээрээс гадна Монголчуудын хүч хөрөнгөөр бүтсэн “Хувьсгалт Монгол" танкийн бригад, “Монгол ард" нисэх эскадриль Берлин хүртэл тулалдаж, мөнхийн гавьяа байгуулсан түүхтэй. Монголчууд агт морь, дулаан хувцас, эд материалаас гадна өөрсдөө ч дайны төгсгөлд шууд тулалдаанд орцгоосон. Энэ нь 1945 онд Монголын арав дахь хүн бүр Японы эсрэг дайнд оролцсоноор илэрсэн. Монголын таван дивиз зөвлөлтийн Улаан Армитай хамт Хятадын Их Цагаан хэрэм хүртэл давшсан түүхтэй. Энэ нь Агуу их эх орны дайнтай харьцуулахад харьцангуй “амархан” тулаан боловч 800 мянгахан хүнтэй БНМАУ-ын хувьд ихээхэн хүнд дайн байсан. Учир нь Монголын цэргийн насны бүх хүн энэ дайнд оролцсон бөгөөд дайчилгааны эрчмээрээ ЗХУ дахь Сталины дайчилгаанаас ч даван гарсан гэдэг.
 
Энэ бүхэн Агуу их ялалтад Монголчуудын оруулсан оролцоо, хувь нэмэр билээ. Бид Зөвлөлтийн цорын ганц үнэнч холбоотон байж, холбоотны үүргээ нэр төртэй биелүүлэн, ялалтын төлөө хамтдаа нэг хүн шиг зүтгэснийг түүх гэрчилнэ. Харин нэн шинэхэн түүхээр Монгол Улсын Ерөнхийлөгч хүндэтгэлийн тавцангийн хоёрдугаар эгнээнд, Кыргыз, Казакстаны төрийн тэргүүнүүдийн ард даруухан зогсож байгаа нь өнгөрсөн түүхийн үнэнтэй зөрчилдөж, даян дэлхийд Германы фашизмыг даран сөнөөхөд Монголчуудын оруулсан бодит оролцоо, хувь нэмрийг бүдгэрүүлсэн хэрэг болов. Германы фашизмыг ялсан ялалтыг “Бидний хамтын ялалт” гэдэг. Тэгвэл бид хамтдаа нэгдүгээр эгнээнд л зогсох, байгуулсан гавьяагаа бодитойгоор үнэлүүлэх учиртай.

 
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-05-13 11:49:23
    энэ ялатын баярыг яаж муу хэлж чадаж байнаа бид өгсөн тусламжныхаа хариуг т авчихсан шүү , Ялтын , 1945.08.14-ны хэлэлцээрээр монгол улс маань тусгаар болсон ...
  • Энхээ 2015-05-12 00:26:22
    Зурган дээрээс харахад захадч гэсэн 1 дүгээр эгнээд зогсож харагдана бишүү.Ер нь Элбэгдоржийн хувьд хэлэхэд ард түмнийхээ төлөө зүтгэдэггүй ,худлаа ярьдаг шүү
  • иргэн 2015-05-12 00:22:36
    Оросын ард түмэнд ялалтын мэнд хүргье. Орос Улс байгаагүй бол 20-р зуунд Монгол байх байсан уу.
  • Amar. 2015-05-11 18:19:59
    Its ok god knows Burhan.tuuh 2 gerchilne
  • нэг 2015-05-11 15:31:33
    Монголчууд бол шинэ үеий оросуудын онигооны баатар шүү дээ. Тусламж өгсөн энэ тэр гэж гонгинох бол тэнэг явдал. Тухайн үед оросын колони байсан, тэгээд л хамаг ...
  • Ganzko 2015-05-11 15:14:37
    Bidniig tuuh martaagui onoogiin oros ornii terguun martaaagui bid martagdahaargui ulaan talbai deer tsereg ersiinhee bardam jagsaaliig harlaa end Mongol gej uls...
  • зочин 2015-05-11 15:10:46
    ЭБИ зөв ЛЕНИН СТАЛИН нарын өвөг нарынх нь хөшөөг нураачихаад ӨӨРӨӨ УКРАЙНЫ боловсролтой хүн яаж 1рүү орох вэ ХУДАЛ ярьсаар бгаад ХҮНДГҮЙ болжээ
  • tumuruu 2015-05-11 13:54:36
    Bid daind tusalsan unen. Orosuud daini daraa bidebd tusalsan unen. Boloo uym bishuu.
  • Eba 2015-05-11 11:00:57
    Huvi huneesee l bolj bhgui yu? Elbegee oligtoihon bsn bol Urd n zogsoj l bgashdee..
  • ЗОЧИН 2015-05-11 10:39:16
    УЛААН ОРОСУУД ИЙМ Ш ТЭЭ. МАНАЙХАН Л ҮХЧИХ ГЭЭД АХ АХ ГЭЖ ДАЛДГАНАДАГ БОЛОХООС, ОРОСУУД БОЛ САЯ ӨӨРИЙН ҮНЭН НҮҮР ЦАРАЙ, САНАА БОДЛОО ИЛЧИЛЧИХЛЭЭ
  • Зочин 2015-05-11 09:05:36
    Битгий үлс гүрнүүдын хооронд хов хутга сэтгүүлч гуай
  • ZOCHIN 2015-05-11 07:46:47
    2EGNEENED ZOGSVOL HARGDHGCH UGUI YUM BN EEBEE
  • зочин  2015-05-11 07:34:11
    ерөнхийлөгч маш их зүтгэл гаргаж байж түүхийн нэг хуудсыг нээж өглөө , Оросод ямар тусламж үзүүлснээ бид сая л сайн мэдэж байна .Путин монголчууд идэвхтэй оролц...
  • зочин 2015-05-11 05:54:53
    Хэн хаана зогсох нь сонин биш монголын талаар Путин тод-хой хэлсэн. Тэр казакын 2 сая эрчүүд дайнд оролцож сая илүү нь амь үрэгдсэн гэдэг тэнэг сэтгүүлч
  • lavlahmn 2015-05-11 05:16:51
    bidnii ahmad uye ene tuslamjaaraa erh chuluut odoogiin bidnii amidarliig hudaldaj avsan yum shuu. buu martatsgaa
  • Баяр 2015-05-11 05:15:46
    Хаана зогсох нь чухал биш. Цаана нь учир бий. Дэлхий тэр чигээрээ харж байгаа
  • bolio 2015-05-11 05:15:37
    haana ch zogsson yadagiin yaduu setgelgeetei setguulch be yas haysan baliar amitan be
  • ИРГЭН 2015-05-11 04:38:51
    НЭГДҮГЭЭР ЭГНЭЭНД Л БАЙНА ДАА. ТОО, БАЙРЛАЛ МЭДДЭГҮЙ ЮМ УУ ХААШААН
  • Mongol 2015-05-11 04:33:22
    Yamar sanaatai yas hayad baina aa? Hiih uur zunduu l ajil bna shuu dee, huu mini. Er ni urisand ni l bayarlah heregtei shuu.
  • СЭТГҮҮЛЧ ГУАЙД 2015-05-11 04:26:21
    ХЭН Ч ХААНА Ч ЗОГССОН ЯАХАВДЭЭ!!! БИЧИХ ЮМАА ОЛЖ ЯДСАН ЮМ!!! ТЭРНЭЭС Ч ЧУХАЛ ЗҮЙЛ ЗӨНДӨӨ БАЙНА! СЭТГҮҮЛЧИЙН ЧАНАР ЧАНСАА ХААШАА АЛГА БОЛЧИХОВ!?
  • Зочин 2015-05-11 04:13:54
    1941 онд Москваг казахууд хамгаалсан юм.Москвагийн төлөө тулалдсан Казахын 28 ЗХУ-ын баатарыг мартах эрх оросуудад байхгүй.
    • Зочинд хариу 2015-05-11 11:13:22
      https://ru.wikipedia.org/wiki/%D0%9F%D0%B0%D0%BD%D1%84%D0%B8%D0%BB%D0%BE%D0%B2%D1%86%D1%8B Үүнийг уншаарай
  • Иргэн 2015-05-11 04:13:26
    Түүхийг Орос орон, ерөнхийлөгч нь мэдээж мартаагүй. Манай төр засгийн удирдлага Г.Жамьян сэтгүүлчийн бичсэн номонд байгаачлан "барууны тэжээврүүд" болсон бус ...
  • Sain davtaj uz  2015-05-11 03:23:32
    Paradyg 1r egneend Raul Castro-n hajuud uzsen. Harin tsetseg urguh ued 2r egneend baisan. Paradyn umnu Kremlid hamgiin ehleed mashintai Mongol orson shuu!!!
  • nbbc 2015-05-11 03:08:55
    Дэлхийг эзэгнэсэн Амазон онлайн аар өргөн борлогдож буй Орос, Xятадын завсaр дахь Монгол ном Баруунд шуугиан тарьж байна: http://www.amazon.com/Mongoliya-tis...
  • Амаржаргал 2015-05-11 02:59:35
    Үнэндээ элэг доог шахуу юм болсныг хүлээн зөвшөөрөх ёстой. Дэлхийн 2 дайны үед юу яасан ор сураггүй Хятад, энэтхэг, Казак очиж очиж Кыргызийн ард 2-р эгнээнд шү...
  • irgen 2015-05-11 02:48:09
    Iim ytgagui yum bichihee bolildoo.Orosiin ard tumen agyy ard tumen.Bidnii bas munhiin hursh shuu dee.Bid jaahan soyotoi baih heregtei shuu.
  • байлдагч 2015-05-11 02:09:50
    Дэлхийн 2 дугаар дайны үед Монголын ард түмний үзүүлсэн тусыг орос орон орсын ард түмэн мартаагүй энэ бол одоогийн төр барьж байгаа нөхдүүдэд өгч байгаа сануулг...
    • зочин 2015-05-11 06:56:38
      яг онож хэллээ
    • Монгол хүн 2015-05-11 03:35:23
      Холын америк, баруун европтой нийлж 2 хөрш рүүгээ өчигдөохөн нулимлж байсан заримыг өнөөдөр мартах уу. Гэхдээ л монгол цэрэг алхаж, монголын нэр дуурсагдлаа.
  • nyam 2015-05-11 02:02:15
    iim complicated sedveer ingej hamaagui bichij bolohgui. Husvel mongoloos oruulsan huvi nemriig zugeer durdaad bich l dee. gomorhoj ug haysan ugeer yana
  • Munkhjargal 2015-05-11 01:56:57
    Uneleed, uriad, oroltsloo boloo yum bish uu, Deerkh zurag deer 1-r egneend l baina. Ene khiirekh uu, khagalan butargakh zangaa bolikh kheregtei yum daa.
  • ккк 2015-05-11 01:50:40
    Шал утгагүй өдөөн хатгасан нийтлэл юм биш үү.
  • time 2015-05-11 01:36:46
    Uneleed bgaa um bishuu. uriad oroltsuulaad bgaa um bishuu. bitgii balai um bichij ard tumniig tuurugduuleed bai. ard urd egnee ymar hamaa baina.
  • 1+ 2015-05-11 01:16:33
    Казахстаны олон зуун мянган хүн амиа алдсан, олон зуун хүн ЗХУ-ын баатар болсон. 2, 3 туулай хөөж болохгүй. Дотодын эв нэгдэлгүй бол Украины байдал ойрхон шүү.
  • Бодлого хэрэгтэй болжээ!!!! 2015-05-11 01:15:30
    Монголд хандах ОХУ-ын төрийн жинхэнэ нүүр царай энэ л дээ. Бид л оросыг "Ах, ах" гэж дальчиганаж долигонодог болохоос вьетнамууд ч тэгдэггүй шүү дээ. Юм бодох...
  • Dashdenzen 2015-05-11 01:01:15
    Шал утгагүй юм бичихийн.
  • bold 2015-05-11 00:42:54
    haritsaanaas haritsaa uusdeg yumaa ho.huvaagaad zajilhad delhiid nohoi ch toohgui.usa tolgoigoo maajaad l elchingee tatna.ramandaa jaajignah heregtei