Н.Нацагдоржийг зольж, бусад нь хариуцлагаас бултах нь
Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 16 дугаар байрны асуудал өнөөдөр ч шийдлээ олоогүй л байна. Өөрөөр хэлбэл 50 орчим айлын 200-гаад иргэд өнөөдөр зочид буудалд цаашид яахаа мэдэхгүй, дарга нарын амыг харан амьдарсаар байгаа билээ.

Одоогоор 16 дугаар байрны хөрсийг хүчитгэх ажлыг зохион байгуулж байна. Гэвч “хөрс хүчитгэх” гэж чухам ямар ажил хийж байгаа болох нь тодорхой бус байгаа юм. Албаныхан ч энэ талаар мэдээлэл өгөхөөс цааргалсаар байна. Хөрс хүчитгэх ажил өнгөрөгч долоо хоногт эхэлсэн. Энэ долоо хоногоос оршин суугчдад таатай хариу хэлнэ хэмээн найдаж байна.

Оршин суугчдыг зочид буудалд байршуулах хөрөнгийг Баянгол дүүргийн нөөц сангаас гаргасан. Гэвч цаашид зочид буудлын төлбөрийг удаан төлөх боломжгүй болж байгаа. Тиймээс 16 дугаар байрны асуудлыг яаралтай шийдвэрлэх үүргийн холбогдох албаныхан өгөөд байгаа. Уг нь “аюулгүй, буруу дүгнэлт гаргасан байна. Орон сууцандаа орж болно” хэмээн албаныхан мэдэгдсэн. Гэвч иргэд одоо ч айдастай байсаар байна. Учир нь шөнө, оройн цагаар авсан гэнэтийн арга хэмжээ нь иргэдийг байр руугаа ороход бэрх нөхцөл байдлыг үүсгэчихээд байгаа юм. Өөрөөр хэлбэл иргэдийн айдас хэзээ дарагдана тэр цагт л байрандаа орох боломжтой болох аж.

Тэгвэл иргэдийг шөнийн цагаар айдас автуулсан буруутныг олон нийт хайж байна.

Нийслэлийн удирдах зөвлөлийн хурал дээр уг асуудалтай холбоотойгоор хэд хэдэн хүнд нэлээд хатуухан шийтгэл оногдуулж. Хамгийн хатуу нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний дарга, Улаанбаатар хотын ерөнхий архитектор Н.Нацагдоржид ноогдож, түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Барилга барих зураг төслийг Нийслэлийн Төлөвлөгөөний газраас баталдаг. Тиймээс ч бүхэл бүтэн орон сууц нураах хэмжээнд газар ухсан асуудлыг мэдэлгүй, ноцтой аюул учруулах байдалд хүргэснээрээ Улаанбаатар хотын ерөнхий архитектор Н.Нацагдоржид хариуцлага тооцох нь зөв хэрэг.

Гэхдээ “Н.Нацагдоржоор туг тахьчихав уу” хэмээн олон нийтэд харагдаад байгаа юм. Уг нь анх автомашины гараашинй зориулалттай зөвшөөрөл олгогдсон газар 18 давхар орон сууцны барилгын зөвшөөрөл болж өөрчлөгдсөн, улмаар барилга барихаар газар ухаж эхэлсэн гээд энэ бүх шатанд хараагүй, сонсоогүй өнгөрөөсөн албан тушаалтнууд бүгд л хариуцлага хүлээх ёстой баймаар. Гэвч гол буруутан нь Н.Нацагдорж болж, бусад нь хариуцлагаас мултрах шинжтэй болоод явчихлаа. 

Нийслэлийн удирдах зөвлөлийн хурлаар Н.Нацагдоржоос илүү банга хүртсэн хүн бол Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Н.Батаа. 16 дугаар байрны асуудал цэцэглэх үед хотын дарга Э.Бат-Үүл гадаад явсан байна. Харин түүнийг эзгүй хойгуур албан тушаалыг нь Н.Батаа орлож байж. Тэгээд л мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг ч сонсолгүйгээр оршин суугчдыг айдаст автуулж нүүлгэх шийдвэрийг гаргасан байна.

Тодруулбал, Н.Батаа Баянгол дүүргээс ирсэн  хүсэлтийг хүлээн авч Нийслэлийн онцгой комиссыг хуралдуулж, 16 дугаар байрны оршин суугчдыг тэр өдөртөө зочид буудал руу нүүлгэх шийдвэрийг гаргаж. Гэтэл удалгүй Мэргэжлийн хяналтын газраас 16 дугаар байр нурах аюулгүй гэсэн дүгнэлт гарсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, 16 дугаар байрны хажууд нүх ухсанаас үүдэн барилга хазайсан, хана цуурсан, цонх хагарсан нь худлаа хэмээн дүгнэлтийг танилцуулсан байна. Энэхүү дүгнэлтийг сонссон Э.Бат-Үүл дарга “Мэргэжлийн байгууллага дүгнэлтээ гаргаагүй байхад иргэдийг айдаст автуулж, яаран сандран нүүлгэн шилжлүүлэх шийдвэр гаргасан нь буруу” хэмээн бухимдаж, Н.Батааг “ажлаа өг, хурлаас гар ...” гэж зандарсан тухай хэвлэлийн хуудаснаа бичжээ.

Н.Батаа дарга мэргэжлийн дүгнэлт гарахаас өмнө яаран шийдвэр гаргаснаараа ийнхүү буруутсан байх юм. Гэхдээ л албан тушаалаасаа ховхрох хэмжээнд хүртлээ асуудал яригдсангүй. Харин түүний шийдвэрийн ачаар 200 гаруй иргэд зочид буудлаар хоног төөрүүлж, энэхүү төлбөрийг нь нийслэлийн нөөц сангаас барагдуулж байна. 

Энэ бүгдийн дараа 16 дугаар байрны оршин суугчид тайван амьдарч чадах нь эсэх нь эргэлзээтэй. Дуу чимээ гарч, ус алдах тохиол бүрт айж сандралдах нөхцөл байдал бий болчихлоо.  Хэрвээ манай дээдсүүд ажилдаа багахан ч гэсэн хариуцлагатай хандсан бол ийм байдалд хүртлээ асуудал хүндрэхгүй л байлаа. 

Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • уугий 2015-05-20 11:37:27
    Батүүл бүүрч их буруутай,Хүүхдийнхээ машин ачуулдаг бизнесийг бүүр болимоор юмаа.Батүүлд ичих булчирхай алга даанч дээ
    27.123.214.122
    Мэдэгдсэн Хариулах
  • nar  2015-05-12 02:12:07
    Bataa zuv yum xiisen bn xerev baishin nurchixsan bol olon xunii ami ersden tegxeer yaran shiidcer gargax zuv sh de
    182.250.250.40
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-05-11 14:31:09
    Батаа зθв юм хийсэн байхад ягаад буруутан болдог юм бэ? Барилгын дιрэм журам нормыг зθрчсθн болгонд ингэж хандах ёстой ш дээ. Батаагын зθв шιι дээ
    103.26.193.58
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-05-11 13:49:04
    олон хавар нэгэндээ Нацагдорж олон хууль бус зiйл хийсэн нiггэл нь нiдээрээ гэгч болждээ
    103.26.193.58
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-05-11 08:25:19
    асуудалд жаахан ултай хандаж баймаар яаран шийдвэр гаргах ямар аюул дагуулдын гай мэдмээр энд нацагдорж биш батаа буруутай бишүү
    103.23.51.2
    Мэдэгдсэн Хариулах
  • уншигч 2015-05-11 08:16:21
    нийслэл харин ч их ажил хийж байгаа битгий дандаа ингэж хийж байгаа нэгнээ харлуулж бай урьд нь байсан дарга нар юу хийсэн юм бэ хамаг газраа хуваагаад зарсан
    202.72.243.130
    Мэдэгдсэн Хариулах
    • быө 2015-05-11 09:52:07
      Үнэн. Хогийн ногоон уутыг эс тооцвол
      103.9.90.66
      Мэдэгдсэн Хариулах
  • хотын иргэн 2015-05-11 05:38:05
    Нийслэлд бодлого гэж алга. Мөнгө олох сонирхолтой хүмүүсийн хүсэлтийг биелүүлж оршин суугчдын эрх ашгийг уландаа гишгэдэг хэдэн дарга байна даа.
    202.170.67.242
    Мэдэгдсэн Хариулах
  • bat 2015-05-11 00:46:08
    eroosoo l nogoo saihan setgeltei geed baidag mongol hunii jinhene zan ene shdee.ooroo l bolj baival busad n yamar ch padliigui.
    49.0.159.99
    Мэдэгдсэн Хариулах