Хэн буруутай вэ?
Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн Катарын нийслэл Доха хотноо өнгөрсөн долоо хоногт  зохион байгуулагдлаа. Олимпийн эрхийн оноо олгох ДАШТ-нд оролцох эрхээ авах чухал энэ удаагийн тэмцээнд манайх бүтэн багаараа оролцохоор мэдүүлгээ өгч энэ сарын 3-ны өдөр Катарыг зорьсон. Гэвч шигшээ багийн гурван тамирчин нэг дасгалжуулагч визний асуудлаас болоод Катарын хилийг давж чадалгүй саатуулагдаж байгаад өнгөрсөн баасан гарагт эх орондоо ирлээ. Тэд Дубайн онгоцны буудал дээр 36 цаг, Бээжингийн онгоцны буудалд таван цаг саатуулагдсаны эцэст  эх орондоо ирлээ. 

Тамирчид визний зөрчил бус хуурамч визний асуудалд холбогджээ

Ингээд тэднийг сэтгүүлчид онгоцны буудалд тосон авч юу болсон талаар тодруулахад тэд зүгээр нэг визний зөрчил биш байсан бөгөөд хуурамч визний асуудалд холбогдсон гэдгийг хэллээ. Тодруулбал гурван шавиа дагуулан эх орондоо буцаж ирсэн дасгалжуулагч Б.Баяраа хэлэхдээ "Бид визний зөрчил ч биш бүр хуурамч визний асуудалд орооцолдсон. Тийм ч учраас Дубайд биднийг маш хатуу шалгаж, хатуу шаардлага тавьж, 36 цагийн хугацаанд саатууллаа. Холбогдох хүмүүс "Хуурамч визийг хэн бүрдүүлсэн", "Ямар байгууллага, хэн гэдэг албан тушаалтан хариуцаж мэдүүлсэн", "Ямар байгууллагаар дамжсан" гээд нарийн мэдээлэл биднээс шаардсан. Бидэнтэй энгийн бус байдлаар, гэмт хэрэгтэнтэй харьцаж байгаа мэт харьцсан. Цэргийн хүмүүсээр хамгаалуулж хорьсон. Асуусан асуултад үнэн зөвөөр хариулахыг шаардаж, тодруулга авсан.

Бид хэлэх ёстой зүйлүүдээ бүгдийг нь мэдүүлсэн. Миний хувьд визний зөрчил байгаагүй. Харин намайг эхлээд саатуулахдаа хуучин паспорт шаардсан. Хуучин паспортны хуулга авч явсан байсан тул түүнийг шалгаад, хил нэвтрэхийг зөвшөөрсөн. Гэвч би гурван тамирчнаа хүний нутагт орхиод, цаашаа явах боломж байгаагүй.Биднийг өөрсдөөс шалтгаалахгүй асуудалд орж, маш ноцтой буюу хуурамч визний асуудлаар 36 цаг хоригдож байхад манай холбоог төлөөлж юм уу, бидний төлөө санаа тавьж нэг ч хүн, нэг ч албан тушаалтан холбоо барих арга хайгаагүйд, санаа зовоогүйд үнэхээр гомдолтой байна”  гэлээ.

Олимп дэлхийн дэвжээнд өндөр амжилт гаргах боломжтой топ-4 төрлийн  тоонд багтдаг чөлөөт бөхийнхөн олимпийн өмнөх тун хариуцлагатай жилд ийнхүү байж боломгүй том алдаа гаргасан нь  цочирдмоор байлаа. Уг асуудал гарсан даруйд  салбар  яамныхан ийм асуудал гаргасан  холбооныхонд хариуцлага тооцох болно хэмээн хээв нэг хэлээд сууж байна. Гэтэл  хил давж чадалгүй  36 цаг саатуулагдсан тамирчид  манай албаныхнаас нэг ч хүн бидэнд санаа тавьж асууж сураглаж уулзаагүй гэсэн. Тэгвэл эх орныхоо нэрийн өмнөөс явж байгаад ийнхүү ноцтой асуудалд холбогдсон тамирчдадаа анхаарал хандуулахын оронд буруутныг хайгаад сууж байдаг салбар яамныхан ч энэ удаагийн хэргээс мултрах учиргүй. 

Мэдээж хэрэг 74, 97, 125 кг-ын жинд ямар тамирчдыг оруулах вэ гэдгийг эцсээ хүртэл шийдэж чадахгүй байсаар цаг хугацаа тулсан үед  авч яваад визний асуудалд холбогдуулсан МЧБХ энэ  үйлдэлдээ хариуцлага үүрэх ёстой. Тун удахгүй холбогдох хүмүүст хариуцлага тооцно гэдгээ ч албаныхан хэлж байгаа. Гэвч хэн нэгэн хүн буруутгаад өнгөрөхдөө гол нь биш юм. Энэ удаагийн хэргээс харахад манай зарим нэг спорт холбоодод хариуцлага, дэг журам, төлөвлөгөө гэж байхгүй болжээ. 

Цаашид энэ мэт хариуцлагагүй үйлдлээсээ болж тамирчдын бүтэн жилийн хөлс хөдөлмөрийг талаар өнгөрөөхгүй байхыг л хүсье дээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-05-12 00:20:53
    Тамирчдыг хохироож болохгүй чөлөөт бөхийн холбоо хариуцлага хүлээх хэрэгтэй ш дээ. хуурамч виз гаргаад ард нь зүгээр үлдэж буй ажилтнуудад хатуу сануулах хэрэгт...
  • Зочин 2015-05-11 13:03:40
    Долгорсүрэнгийн Дагвадорж гэдэг хүний л хийсэн ажил.Энэ этгээд Монголын чөлөөт бөхийн холбоог удирдаж авч явж чадахгүй нь тодорхой байна.
  • boli 2015-05-11 10:43:42
    Yavdag bailach ymar gaviya baigulah bsan ym be
  • elbegdorj 2015-05-11 05:52:53
    iimerhuu yumnuudiig er ni yaah gej yavuulsiin harvaas suraggui amitad sportiin nereer ulsiin tusuv urj ayalaj zugaalsan bulchinguud tusuv taaruuhan bhad
  • h 2015-05-11 01:55:40
    ichmeer ymaa!