Ахмад уулчид өнөөдөр эх орондоо ирнэ
Далайн түвшинөөс дээш 8850 метр орших Эверестийн ноён оргилд төрийнхөө алтан соёмбот далбааг тамгалахаар Монгол Улсын гавъяат тамирчин 74 настай Т. Гүррагчаа, олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш нар Непал улсыг зорисон билээ.
Гэвч тэднийг уулын оргил өөд авирах үед Балбад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүн амиа алдаж, Эверест рүү авирч байсан гадны хэд хэдэн уулчин амиа алдсан.

Харин Монголын тамирчин Б.Цэвээндаш, Гүррагчаа нар эсэн мэнд байгаа тухай мэдээллийг өмнө хүргэж байсан билээ. Гэтэл Хятадын Түвдийн уулын спортын холбооноос уулчдыг энэ сарын 5-ны өдөр гэхэд буулгах шаардлага хүргүүлсэн байна. Иймээс Б.Цэвээндашийн хувьд уулнаас буусан байна. Ингээд хоёр тамирчин маань  өнөөдөр эх оронлоо ирэхээр болжээ. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.